ҮХЦ-ИЙН ДАРГА ОДБАЯРЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

2019-11-22  

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаанаар Д.Одбаярыг тус цэцийн даргын албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. 

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр нь өөрийн хүсэлтээр даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн  Зургаадугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат хуралдааныг удирдаж, түүний хүсэлтийг хэлэлцсэн. Хуралдааны эхэнд,  Цэцийн нийт гишүүдэд Үндсэн хуулийн цэцийн даргын хүсэлтийг танилцуулж, түүний тайлбарыг сонссоны дараа гишүүд асуулт асууж, хариулт авав.

Дараа нь хуралдаанд оролцсон Үндсэн хуулийн цэцийн нийт 9 гишүүнээс ил санал хураахад, ҮХЦ-ийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх Д.Одбаярын хүсэлтийг санал нэгтэйгээр дэмжин хүлээн авлаа.

 

Э.Сувд-Эрдэнэ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?