УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ, АН-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАХГҮЙ

2019-11-25  

УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуваарь ёсоор өнөөдөр /2019.11.25/ хуралдаж, энэ долоо хоногт чуулган, Байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэдэг учиртай.Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар Хоршооны тухай, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцхээр байсан.Гэвч, МАН, АН-ын аль аль хуралдахгүй юм байна. МАН-ын бүлгийн тухайд өнгөрөгч пүрэв гаригт хуралдсан бөгөөд одоогоор бүлгээр авч хэлэлцэх тодорхой асуудал байхгүй учраас хуралдаанд оролцохгүй гэсэн байна . Харин АН-нам УИХ-ын хуралдаанд ямар шалтгаанаар оролцохгүй гэсэн нь тодорхойгүй.

 

 

Т.Хуншагай

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?