Б.ЦОГТГЭРЭЛ ( МҮАН-ын дарга): ТӨГС ТӨГӨЛДӨР ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ, ҮХНӨ...

2019-11-25  

-Үндсэн хуулийг олон жил судалсан хүний хувьд нэмэлт өөрчлөлт хийсэнд баяртай байгаа. Хэд хэдэн давуу тал бий болсон. Монгол улсын ерөнхий сайдын эрх хэмжээг нэмж, хариуцлага тооцох боломжтой болсон. Тэгснээрээ 1,3 жилийн настай Монголын Засгийн газар тогтворжих боломж бүрдсэн. Төр засгийн залгамж чанар дээшлэнэ гэж харж байна. Сул тал бас бий. Олон намын ургальч үзлийг хааж боож, эрх баригч хоёр намын давамгайлал тогтох улс төрийн тогтолцоог илүү бэхжүүлэн хадгалсан. Энэ талаараа алдаатай. Гэхдээ алсдаа засах боломж нээгдэнэ гэж үзэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тун боломжийн өөрчлөлт оруулсан. Хоёр удаа сонгогддог байсныг нэг удаа, 6 жилийн хугацаатай сонгогдох болгосон. Тэгснээрээ ерөнхийлөгч нь дахин сонгогдохын төлөө ажилладаг хандлагад бүрэн өөрчлөлт орно гэж дүгнэж буй. Ийм өөрчлөлтийг хийж чадсан. Нэг намын олонхи давамгайлсан Парламент гэж шүүмжилж буй ч, үүнийг тэднээс өөр хэн ч хийж чадахгүй байсан. Тиймээс энэ Парламент бол түүхэн үүргээ гүйцэтгэсэн парламент юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?