ЭРСДЭЛТЭЙД ТООЦОГДООД БУЙ ҮЗЭСГЭЛЭНТ ХҮРЭЭЛЭНГҮҮД

2016-04-24  

Хойд Америкийн маш олон байгалийн үзэсгэлэнт хүрээлэнгүүдийн зарим нь байгалийн доройтолд орж, өөрчлөлт мэдрэгдэн, аюулын дохио өгсөөр байгааг эрдэмтэн судлаачид анхааруулан тэмдэглэжээ. Үндэсний хүрээлэнгүүдийн төвөөс гаргасан судалгаагаар хэд хэдэн аюул нүүрлээд байгаагаас тэдгээр газруудын далайн түвшин нэмэгдэж, өөрчлөлтөд орсныг тэмдэглэсэн байна. Үнэлж баршгүй экосистемтэй эдгээр газруудыг зөвхөн гайхан шагшиж, кино зураг авалт зэргийг хийхээс гадна унаган төрхөөр нь хадгалахад анхаарлаа хандуулах болсныг тайландаа тэд дурьджээ. 

1.Capitol Reef нь тийм алдартай биш ч 80-270 сая жилийн настай чулууллагаас тогтсон Цэрдийн галавын үеийн тогтоц гэж үздэг. Энэхүү тогтоцын Waterpocket Fold гэж нэрлэгдэх хэсгийн геологийн давхарга нь зүүн доошоо хазайжээ. Уг хүрээлэнгийн хуучин чулууллаг баруун хэсэгт, залуу чулууллаг нь зүүн хэсэгт нь байдаг. 200 сая жилийн настай тунамал чулуулгийн давхраатай энэ хүрээлэн судлаачдын анхаарлыг татсаар байгаа юм. 

2.Yellowstone National Park. 1872 онд байгуулагдсан Yellowstone National Park Хойд Америкийн хамгийн анхны үндэсний хүрээлэн юм. Энэхүү хүрээлэнг Ерөнхийлөгч Грантад зориулан байгуулжээ. Хүрээлэнд 300 гаруй халуун оргилуурууд байдгаас Old Faithful нь 91 минут тутамд оргилон гардгаараа алдартай. 

3. Petrified Forest.  Чулуун ой буюу Аризонагийн энэ хүрээлэн нь 225 сая жилийн настай. Мезозойн галавын эрт үеийн үлэг гүрвэлүүд энд нүүдэллэн ирж амьдарч байсан гэж үздэг. Энд эрт галавын чулуужсан болон эртний хүний олдворууд, балар эртний амьдралын ул мөрүүд үлдсэн тэмдэгтэй хад чулууг өнөөг хүртэл эрдэмтэд судалсаар байна.

4. Channel Islands. Калифорни мужийн эх газарт Сувгийн арлууд буюу (Anacapa, Санта Круз, Санта Роза, Сан-Мигель, Санта Барбара) 5 хамардаг. Энэхүү хүрээлэн нь Хойд Америкийн эрэг орчим 2500 миль газрыг хамардаг бөгөөд 2000 гаруй ургамал, амьтны төрөл зүйл байдгаас нь 145 төрөл зүйл нь дэлхийн өөр хаана ч байдаггүй юм. 

5. Glacier National Park. Ой мод, уулын нуга, уулс, гайхалтай нууруудаас бүрдэх 700 миль гаруй газрыг хамрах үзэсгэлэнтэй хүрээлэн. Том Хэнкийн тоглосон Forrest Gump киноны хэсгээс энэхүү хүрээлэнг харж болно. 

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?