МАН-ААС СЭЛЭНГЭ АЙМАГТ Н.ОЮУНДАРЬ, Д. ѲНѲРБОЛОР НАРЫГ УИХ-ЫН СОНГУУЛЬД СОЙХОООР БОЛЖЭЭ

2019-12-02  

2016 оны УИХ-ийн сонгуулиар Н.Оюундарь, Ж.Эрдэнэбат нар сонгогдон намдаа хоёр сууудал авчирч байсан. Тэгвэл МАН-ын дарга У. Хүрэлсүх  асуудалд орооцолдсон Ж.Эрдэнэбатад улс тѳрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзаж, түүний тойрогт МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан нарийн бичгийн дарга Ѳнѳрболорыг "сойх 'нь нэгэнт тодорхой болсон байна.
МАН-ын нарийн бичгийн дарга Ѳнѳрболор нь  Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн тэргүүнээр  ѳнгѳрѳгч тавдугаар сард сонгогдсон нь ч тохиолдол биш юм.


-Би Сэлэнгэ нутгийн охин. Тэнд өсч торниж, дунд сургуулийн ахлах анги хүртлээ суралцсан. Ер нь тэр орчныг бүхэлд нь зураглаж харж чадна гэж боддог. Сэлэнгэ аймгийнхан хөдөлмөрч хүмүүс учраас хѳгжил дэвшлийн суурь бий.
Баялаг бүтээгчид орон нутагт олон хүний амьдралыг авч яваа. Ѳнгѳрсѳн зургаан сарын хугацаанд Сэлэнгэ аймгийнхаа бүх  сумдыг тойрч, эмэгтэйчүүдтэйгээ нэгбүрчилэн уулзаж явуулын чуулган хийсэн.  Ѳнгѳрсѳн долоо хоногт Сэлэнгэ аймгийн баялаг бүтээгч, бүтээлч эмэгтэйчүүдээ нэгтгэн баялаг бүтээгч, брэнд үйлдвэрлэгчдийн чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа. Эмэгтэйчүүд хуран чуулснаар нийгэмд  хуримтлагдсан асуудлаа ѳѳрсдѳѳ хэлэлцэж,  шийдвэрлэх арга замаа тодорхойлсон ач холбогдолтой чуулган болж ѳндѳрлѳлѳѳ гэж уг чуулганыг санаачлагч Ѳнѳрболор хэллээ.


Ийнхүү Ж. Эрдэнэбатын тойрогт Ѳнѳрболор, ѳмнѳх тойрогтоо Н. Оюундарь УИХ-ийн сонгуульд нэр дэвшин ѳрсѳлдѳх болсон нь ил боллоо.
Тойргоос жийгдсэн Эрдэнэбат хаачихыг цаг үе л харуулах болов уу. Тэрбээр аймагтаа телевиз байгуулан ажиллаж, хотод ч мэдээллийн хэрэгслийг санхүүжүүлэн УИХ-д дахин нэр дэвшихээр зэхэж буй.

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?