СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХЭД СЭТГЭЦИЙН ХУВЬД ЭРҮҮЛ БАЙХ ЗААЛТЫГ СОНГУУЛИЙН ХУУЛЬД ОРУУЛЖЭЭ

2019-12-06  

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Сэтгэцийн өөрчлөлтэй хүнийг сонгуульд оруулахгүй байх заалт орж ирж байгаа юм байна. Хэдэн жилийн өмнө Н.Энхбаярыг сэтгэцийн өөрчлөлтэй гэж үзэж байсан. Эрх баригч МАН хүсвэл хэнийг ч сэтгэцийн өөрчлөлтэй болгож болох юм байна гэж харагдаж байна.

СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан: “Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг Засгийн газраас оруулсан. Нэр дэвшигч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолтоо хавсаргана” гэж нэмж тайлбарлав.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Нэр дэвшигчдийн 20 хүртэл хувь нь эмэгтэйчүүд байна гэж заасан байна. 30-аас доошгүй хувьд нь эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх ёстой гэж болож байна. Яагаад гэвэл Монгол Улсын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа. 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Сонгогчдыг бөөнөөр нь хоморголон шилжин суурьшилт хийлгэдгийг хуулиараа хатуу хориглох хэрэгтэй. Хориглоогүй болохоор зөвшөөрч байгаа хэрэг. Энэ хуулинд сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг хориглох заалт тусгаж болох уу?

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: Сонгуулийн хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар шийтгэх заалт оруулна. Төрийн албан хаагч хууль зөрчвөл дахин төрийн албанд орохыг нь хориглосон хуулийн заалт байдаг.

СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан: “Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг Засгийн газраас оруулсан. Нэр дэвшигч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолтоо хавсаргана” гэж нэмж тайлбарлав.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?