Москвагийн цагаар 2019 оны 12 дугаар сарын 5-ны 16:00 цагт Сочи хотноо Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзаж 25 ЖИЛ хүлээгдсэн "ХИЙН ХООЛОЙН" төслийг эхлүүлэхээр болж талууд баримт бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол улс жил бүр нэг тэрбум ам долларын өгөөж хүртэнэ гэсэн судалгаа бий.
Ерөнхийлөгч В.В.Путин: Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад одоо байхгүй гэж хэлэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хийн хоолойн төсөл нь гурван улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэлээ.
Одоо хоёр талын ажлын хэсгүүд эдийн засгийн үр өгөөжийг нарийвчлан тогтоох, ТЭЗҮ боловсруулах ажлуудыг эхлүүлнэ.
О.Гоо-Оюун