С.ЖАВХЛАН ГИШҮҮНИЙ ГОМДОЛ

2019-12-19  

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн, эцсийн хэлэлцүүлэгт шилжсэн билээ. МУ-ын Их хурлын гишүүн С.Жавхлан өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан, "Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслөөс "Гэмт хэрэгт холбогдсон болон шалгагдаж байгаа хүнийг нэр дэвшүүлэхгүй" гэсэн заалт дэмжигдсэн. Харин энэ талаар С.Жавхлан гишүүнээс тодруулахад "Санаачилсан хуулийн минь нэг заалт, нэг өгүүлбэр л орж байна. Гэмт хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх заалт байсан юм. Үүнд би сэтгэл хангалуун байгаа. Гэсэн ч зарим зарчмын зөрүүлтэй саналыг хүлээж авсангүй. Уг нь би Үндсэн хуулийн ажлын хэсэгт орж ажиллах санал тавьсан юм. Даанч хариулт өгөөгүй, таг чиг л байна даа" хэмээн байр сууриа илэрхийлсэн ажээ. 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?