УИХ ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯР-ЫН ШУУГИАН

2019-12-20  

Уих гишүүн Н.Номтойбаяр АТГ,УЕПГ –тай  маргаантай байгаа билээ. Тодруулбал Номтойбаяр гишүүнийг УИХ-ын гишүүн асан  талийгаач Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулан худал мэдүүлэг, тайлбар өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд ХЭДС-гаас хамаарал бүхий этгээддээ их хэмжээний хүүгүй мөнгө зээлэхэд түүнийг нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм. Тиймээс гишүүнийг шалгахын тулд АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УЕПГ-т хүргүүлсэн байна. Харин гишүүн маань АТГ, УЕПГ ичдэггүй юм бол саналаа оруулаад ир. Их чухал асуудал шүү өнөөдөр АТГ хэрхэн ажиллаж байгааг өөрөөрөө жишээ аваад харчихмаар байгаа юм. Харин удахгүй болох хурлыг олон нийтэд нийттэй явуулах хэрэгтэй гэдгийг хатуухан хэлье. Хэвлэлээс битгий нуугаарай мөн би нэрээ цэвэрлэмээр байна хэмээн ширүүхэн өөрийгөө өмөөрөөд амжлаа. Түүнчлэн гишүүн маань би өөрийгөө буруугүй гэдгийг нотолж чадна, АТГ тай уулзах хүсэлт тавихаар тэд уулздаггүй. Яагаад надаас зугтаад байгаа юм бэ. Хэрвээ үнэхээр миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагтмай гэвэл би 1000 чарлаад яах юм хэмээлээ. УИХ гишүүн Н.Номтойбаяр-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх цаг хугацаанаас хамаарах байхдаа.

 

 

Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?