ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД 57,9 САЯ ЕВРОГЫН ЗЭЭЛ ОЛГОНО

2019-12-20  

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав. Ингэснээр БНФУ-ын Засгийн газраас Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад 57.9 сая еврогийн зээлээр техникийн тусламж үзүүлэхээр боллоо. "Airbus ЕС-145" загварын гурван нисдэг тэрэг, сургалтын бага оврын нэг нисдэг тэрэг нийлүүлж, симулятор, ангар, шатахуун цэнэглэх, хүйтний нөхцөлд нефть хадгалах станц байгуулах юм. Үүнээс гадна обьектын түймэр унтраах 42 ширхэг тусгай тоноглолтой автомашин олгохын сацуу нисдэг тэрэгний нисгэгч, механикч, авианикч, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх эмч бэлтгэх юм байна. Дээрх зээлийн хугацаа нь 30 жил, жилийн хүү 0.08 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь байх аж. Энэ талаарх төслийн танилцуулгыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 12 дугаар сарын 17-ны хуралдаанаараа чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахыг дэмжсэн байна. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн  Н.Оюундарь чуулганд танилцуулсан юм. Түүнчлэн ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Энэ төрлийн нисдэг тэрэг Монголд хоёр байгаа ч нэг нь ашиглагддаг гэдгийг тэмдэглээд, аврах, эрэн хайх шаардлагатай, цаг тулсан үед тэдгээр нь өөр тийшээ ниссэн байдаг, цагийн 3-5 мянган ам.долларын өртөгтэйгээс гадна тусгай тоноглол байдаггүйг хэллээ. Тиймээс 4500 метрийн өндөрт нисэх чадвартай дээрх тусгай тоноглолтой нисдэг тэргийг авах шаардлагатай гэв. Урсгал зардлын хувьд, Сангийн яаманд танилцуулсан бөгөөд жилд гурван тэрбум төгрөгийн зардал тооцсон, төсөвт суусан гэдгийг тайлбарлалаа. Энэ нь зөвхөн онгоц худалдан авах биш, гурван жилийн хугацаанд БНФУ-аас хүмүүс ирж нисгэгч, механикч, авианикч, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх эмч бэлтгэх зэргээр Онцгой байдлын байгууллагын дэд бүтцийг сайжруулах ач холбогдолтойг онцоллоо. Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ.

 

 

Гоо-Оюун

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?