СОНГУУЛИЙН ХУУЛЬД ҮЛ ЯЛИГ ДЭВШИЛ ГАРЛАА

2019-12-21  

Ямар ямар ѳѳрчлѳлт гарсныг тодотгоё. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлсэн хүн нэр дэвших эрхгүй. Үүнийг Н.Энхбаярыг Монголын Их улс тѳрѳѳс нэгмѳсѳн шахах заалт гэж нэрлэж буй. Сонгогчдын нэрсийн жагсаалт улс төрийн намуудад нээлттэй байна. Ѳмнѳ нь эрх баригч нам л энэ нэрийг гартаа атгаж байсан бол хуулиар ил болголоо. Сонгуульд бэлдэх үе шаттай ажлуудын хэрэгжих хугацааг тодорхой болгосон. Нэр дэвшигчид үнэмлэхийг нь гардуулсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Ѳмнѳ нь заавал Сонгуулийн Ерѳнхий Хорооноос мандат авсны дараа сурталчилгаа эхэлж байсныг залрууллаа. Сонгуулийн хандивыг нэмэгдүүлж иргэн таван сая, хуулийн этгээд 20 хүртэл сая төгрөгийн хандив өгөх эрхтэй болсон. Цахим орчинд бусдыг гүтгэх доромжлохыг хориглосон. Улс төрийн намууд эвсэл байгуулж сонгуульд оролцож болно. Намуудын олонх эвслээс гарсан бол эвсэл тарсанд тооцно. Энэ бол сонгуулийн хуулийн хамгийн том дэвшил. Ѳмнѳ нь нэг л этгээд эвслээс гарвал Эвслийг тарсанд тооцож, сонгуульд оролцох эрхийг хасдаг байв. Төрийн жинхэнэ албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Үүнд төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, дарга, дэд дарга нар чөлөөлөгдөх шаардлагагүй. Сонгуулийн сурталчилгааны хоног 18 байсныг 22 болгон нэмэгдүүлсэн. Ингэснээрээ шинэ залуу нэр дэвшигчдэд ѳѳрийгээ таниулах боломж бага ч гэсэн нэмэгдсэн. Саналын хуудас нэг ширхэг байна. Сонгогч тухайн тойрог дахь мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг дугуйлна. Илүү эсвэл дутуу бол саналын хуудас хүчингүйд тооцогдоно. Шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс хойш хориглоно. Мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахтай холбоотойгоор гадаад улс оронд амьдарч байгаа сонгогчдын саналыг авахгүй. Сонгуультай холбоотой маргааныг тухайн сонгуулийн жилд багтаан шийдвэрлэнэ.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?