Д.НИНЖ: ШИНЭ НАМААС М.ЭНХСАЙХАН ШИГ ХҮМҮҮСИЙГ УИХ-Д НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ

2019-12-21  

М.Энхсайхан тэргүүтэй улс орноо  хохироосон, АН-аас УИХ-д нэр дэвших эрх нь олдохгүй болсон, ардчилал, төрийн нэр барьсан "хулгайч"  нар Шинэ Намд шургалж буй тухай мэдээлэл ил далд цацагдах болсон. Тэгвэл энэ нь  МАНАН бүлэглэлийн олон нийтэд тарааж буй хар пиар гэдгийг   Шинэ Намын удирдлагуудтай хийсэн ажил хэргийн уулзалтын үеэр  тодотголоо.

Эх орончдын хүчирхэг багийг бүрдүүлэх зорилгоор бидний хийсэн уулзалт амжилттай үргэлжилж, улмаар хамтарсан ажлын хэсэг байгууллаа.  Монгол Улсаа бүрэн эмхлэн цэгцлэх асуудлаар зарчмын чухал нэгдсэн ойлголт, нэгдмэл байр сууринд хүрч чадсан нь бидний  уулзалтын гол ач холбогдол байлаа.
Миний бие аливаа улс төрийн намын бүрэлдэхүүнд шууд багтаж, намын улс төрийн алба хашихгүй гэдгээ ч илэрхийлсэн.
Эх орноо төгс эмхлэн цэгцлэхийн тулд эхний ээлжинд үндсэн гурван гол асуудлыг нэн даруй хүч ухаан, улс төрийн арвин туршлага дээрээ суурилан шийдэхээр болов. Үүнд:
Нэн тэргүүн ээлжинд, МАН БОЛОН МАХН-ЫГ ТАРААХ.
Хоёрт, Монголын ард түмний гүн итгэлийг уландаа гишгэж, ОУВС-тай хуйвалдан Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан улс орны хөгжлийн чиг хандлагыг үгсэн хуйвалдаж дур мэдэн өөрчилж 30 жил Монгол Улсад Ардчиллын нэрээр халхавчлан Монголд нео-социализмын хэт намчирхсан дарангуйллын бузар дэглэм  байгуулах ажлыг гүйцэтгэж ирсэн, мөн нам нь өөрөө МАН, МАХН-ын орчин цагийн хувилбар болтлоо төрөл арилжсан  АН-ыг Монголын хөрснөөс үүрд арчин хаях;
Гуравдугаарт, Монгол Улсын Төрд ард түмний  зайлшгүй хүчтэй хяналт тавих шаардлагатай болж элдвийн алдаа завхарлыг дахин гаргуулахгүй байх.
Энэ зорилгоор  Монголын Тѳрийн  бүтцэд Бүрэн  Эрхт Ард  Түмний Хянан Шалгах  Хороог дахин амилуулан ажиллуулах  асуудлыг нэгдсэн бодлогоор шийдвэрлэхээр болов.
Түүнчлэн  Монголд бий болсон алдаа завхралуудыг Шинэ нам  давтахгүй байх.
Мѳн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг 1990 оны Ардчилсан хувьсгалын урвагч этгээдүүдийн санаатайгаар тасалдуулсан цэгээс нь цаашид үргэлжлүүлэн гүйцээх.
Тѳгсгѳлд , Шинэ Намаас зохион байгуулах  “Ардчиллын 30 жил, өнөөгийн бодит байдал, гаргасан алдаа завхралууд, засах арга зам” сэдэвт Эрдэм Шинжилгээний Бага хуралд дэмжин оролцох боллоо.


МоАХ-ыг үүсгэн байгуулагчдын нэг:
Д.Нинж,

Монголын Ард түмний хянан шалгах Хороо:
Тайж Төрмөнхийн Болд

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:zuv 2019-12-21
од:зөв 2019-12-22
мөөги:эрх чөлөөний хувьсгалыг ,махн-с бямбасүрэн содном ,п,очирбат,моах-с батүүл ,дорлигжав ,элбэгдорж, нар хуйвалдаж ,сөнөөж манаг бий болгож дүр эсгэсэн ардчилалыг бий болгож ,дэлхий дахин болон монголчуудыг хуурч дээрэмдсэн,одоо нинж ,энхтүвшин ,энхээ,дарь сүхээ,нэргүй доктор нар үнэн үгээ хэл ээ,БОШИГТ маань тэмцсээр дууссан шүү 2019-12-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?