П.ГАЛИНДЭВ: МАНАЙ НАМЫН ДАРГА НАР ЭРХ МЭДЛЭЭ ѲѲРСДѲѲ ХѲЛЖИХ, АМИН ХУВЬДАА АШИГЛАСАН

2019-12-23  

Хумсалсаар, хумсалсаар хулгайч  гэдэг.Яг үүн шиг тэд  танигдахын аргагүй баяжлаа.  Ардчилсан намын том лидерийн нэгд тооцогдож,  Ардчилсан намын нэрийн өмнөөс хоёр удаа Ерөнхий сайд, хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан Ц.Элбэгдорж эрх мэдэлтэй байх хугацаандаа зөвхөн өөрийгөө л баяжуулах ажлыг хийсэн. Уран зургийн агуулахтай болох хэмжээнд баяжиж амжсан.  Ѳнѳѳгийн дарга  С.Эрдэнэ ч ялгаагүй. Лидерээ дагаад ард түмний дунд Ардчилсан Нам нэр  хүндгүй боллоо. Тиймээс АН-ын хойморт суусан хулгайч, дээрэмчдээс салах цаг болсон. С.Эрдэнийг ѳѳрчлѳх  15 зүйл бүхий. шаардлагыг хүргүүлсэн.  Намаа хагалж , хоёр хуваасан, УИХ дахь бүлгээ тараасан, намынхаа нэр хүндийг унагасан гээд улс төрийн 15 том алдааг түүнтэй тооцно. Намын рейтинг ч шалдаа унасан. Эрдэнэтийн 49 хувь, Худалдаа хөгжлийн банк, Капитал банк, Нийгмийн даатгалын сангийн асуудал гээд 15 зүйлээр С.Эрдэнийг АН-ын залуу гишүүд буруутгаж буй. Дээрх 15 үндэслэл нь  С.Эрдэнэ Ардчилсан намын даргаар үргэлжлүүлэн ажиллах эрхгүй,  хар мѳртэй, буруу сэтгэлтэй үл бүтэх улс тѳрч гэдгийн илрэл.  Ѳнгөрсөн тавдугаар сард түүнийг огцрохыг шаардсан ч  хариу өгөлгүй  алга болсон.  Очихоор хаалгаа түгжчихдэг. Бултчихдаг ийм л арчаагүй даргатай. 

С.Эрдэнэ АН-ыг мѳнгѳ угаах хэрэгсэл болгож буй нь залуус бидний тэмцэл зѳв гэдгийн бас нэг нотолгоо.

Ѳмнѳ нь, гишүүдээсээ 50, 60 мянган төгрөгийн хураамж аваад л намынхаа дотоод сонгуулийг хийчихдэг байсан тухай ахмад гишүүд хэлж байна. Одоо бол сонгуульт ажил бол  С.Эрдэнээгийн мөнгө угаадаг нэг арга хэрэгсэл болж хувирлаа. “Үндэсний бодлогын хороо”-ны сонгуульд оролцоход нэг нэр дэвшигч  гурван сая төгрөг, Намын доторх Ардчилсан залуучуудын холбооны даргад ѳрсѳлдѳхѳд 125 сая төгрөгийг намд  тушаах болзол тулгасан. Энэ бол эрүүл бус үзэгдэл.Энэ бол сонгууль биш, тулгалт бас шахалт.  Сард нэг сая төгрөгийн цалинтай залуу хүн хэрхэн 125 саяын босготой сонгуулийг давах вэ? Бодоод үз дээ.   Ардчилсан нам хаалттай болжээ.
Хамгийн сүүлийн жишээг дурдая. АН-ын гишүүн хэн ч бай УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлэхийн тулд 100 сая төгрөг тушаах, дараа нь өргөдлөө бичиж өгѳх үүрэг хүлээсэн. Мѳнгѳѳ тушаалаа ч намаасаа нэр дэвшинэ гэсэн баталгааг нам олгохгүй. Хэрвээ нэр дэвших эрхээ авч чадахгүй бол 100 сая төгрөгийг чинь буцааж өгөхгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ?  Дээрэм биш үү??!! Нѳгѳѳ талаас  Засгийн эрх мэдэл, албан тушаалыг мөнгөөр үнэлж,  зарж байна л гэсэн үг.
УИХ-ын суудлыг 100 сая төгрөгийн босго тавьж үнэлж эхэлж байна. Эрдэнийн энэ арга барил цаашаа үргэлжлээд сайдын суудал, дэд сайд, агентлагийн даргын суудлыг хэдээр, хэрхэн  үнэлэхийг таах аргагүй. 2016 оны сонгуулиар Ардын нам энэ схемийг ажиллуулаад, засгийн эрх авчихсан. Тэр МАНАН-гийн нэг хэсэг нь өнөөдөр Ардчилсан намын толгойд оршиж  байна. С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Д.Эрдэнбат нар байсан цагт АН МАНАН-гийн хэсэг байсаар байх болно.
АН-ын Хэрэг эрхлэх газрын даргын албыг Худалдаа хөгжлийн банкны хүн хашиж байна.  Худалдаа хөгжлийн банк болон Элбэгдорж, Эрдэнээгийн тойрон хүрээлэгчид манай намын бүх шатны удидлагын аппаратад чигжсэн. Нэр дэвших эрхээ л хүлээн  манай намын үндэсний бодлогын хороонд бүгд бүгжээ.  Тэгэхээр МАНАН гээд байгаа нөгөө бүлэглэл 2020 оны сонгуулиар манай нам дээр тэр мөнгөнийхөө схемийг ажиллуулаад, өөрсдийгөө нэр дэвшүүлээд, ямар ч үнээр хамаагүй дахиж төрийн эрхэнд гарах, эрх мэдлээ хадгалж үлдэх нь. Ийм төлөвлөгөө ч  явж байна.

 

О.Гоо-Оюун 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?