"ТОГЛООМЫН" ДҮРЭМ БАТЛАГДСАНААР ИХ ЭВСЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БИЙ БОЛОХ НӨХЦӨЛ БҮРДЭВ

2019-12-24  

Монгол улсыг сүүлийн 30 жил ээлжлэн удирдаж, улс орныг 40 тэрбум ам. долларын гадаад өрөнд " живүүлсэн" МАН, АН дахин Засгийн эрхэнд тогтож үлдэх хувилбараа баталлаа. Тэд томсгосон 26 тойргийг сонголоо. Харин тухай тухайн тойрогт хэдэн мандаттай байх эсэхийг 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө тэд эцэслэн шийдэж, сонгогчдод дуулгах үлдлээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын өмнө нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон этгээдүүд нэр дэвших эрхгүй болов. Үнэндээ Н.Энхбаярт зориулсан зүйл гэж ярьж, бичиж буй боловч, МАН-ын дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй олон арван улс төрчид УИХ-д дэвших эрхгүй болж буй гэдгийг учир мэдэх судлаачид анхааралдаа нэгэнт авсан. Сонгуулийн сурталчилгаанд үл ялих дэвшил гарсан хоёр заалт орсон. Эхнийх нь, эвсэх боломж нээгдсэнээр парламентийн гаднах улс төрийн жижиг намууд хүчээ нэгтгэх, Монголын улс төрийн тоглолтын тойргийн гадна үлддэг үлгэр жаргалаа. Нөгөө талаар сурталчилгааны өдрийг 4 хоногоор сунгасан, цахим орчныг ашиглах зэрэг бүлэг орууллаа. Төгсгөлд нь, "Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж тусгасан нь "Цагаан сонголт" хийх боломжийг хязгаарлалаа. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд ямар заалт, өөрчлөлт орсныг сийрүүлбэл;
СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ:
 
  • 9.1.Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.
  • 9.2.Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна.
СОНГУУЛЬД ОРОЛЦОХ:
 
  • 6.1.Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.
СОНГОГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭГ УДАА НАМУУДАД ОЛГОНО:
 
  • 20.13.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 20.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно.
  • 20.15.Сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно.
 
СОНГОГЧ ШИЛЖИХ: Нэр дэвшигчийн сонгуулийн менежер, шадар туслагч, сонгуулийн байгууллагын ажилчид санал авахаас 14 хоногийн өмнө шилжиж болно.
 
ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН:
Иргэний шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс зогсооно.
 
НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Нэр дэвшигч нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг нь хориглоно. Өөрөөр хэлбэл, ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвших эрхгүй болох юм.
 
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА:
  • 39.1.Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.
 
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ЦАХИМ ОРЧИН АШИГЛАХ:
 
  • 47.1.1.нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас
  • 47.1.2.цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас
  • 47.1.3.бусад цахим хуудас.
  • 47.2.Нэр дэвшигч энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.
  • 47.4.Энэ хуулийн 47.2-т заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг тус тус хориглоно.
  • 47.7.Энэ хуулийн 35.3, 47.4-т заасныг зөрчсөн талаарх гомдлын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн дараах арга хэмжээг нэн даруй авна
  • 47.7.1.энэ хуулийн 47.1.1, 47.1.3-т заасан цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусталх хугацаагаар хаах
  • 47.7.2.энэ хуулийн 47.1.2-т заасан тухайн цахим хуудсыг хаах, эсхүл түр хязгаарлах арга хэмжээ авах.
  • 47.8.Үүрэн холбооны болон интернетийн үйлчилгээ эрхлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах үүрэг хүлээнэ.
  • 47.9.Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн Ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлнэ.
  • 47.10.Нэр дэвшигч болон нам, эвсэл нь энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсаа энэ хуулийн 39.1-д заасан сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаанд хаана.
МӨНГӨН ХАНДИВ:
 
Өмнө нь хувь хүн гурван сая, хуулийн этгээд арван сая төгрөг байсныг нэмэгдүүлсэн.
  • 54.1.Мөнгөн хандив нь иргэний хувьд таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл байна.
 
СОНГУУЛИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ:
 
  • 82.1.Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
  •  
ДАГАЛДАХ ХУУЛИУД
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД:
  • “46.4.Төрийн жинхэнэ албан хаагч нь Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна.
 
Гоо-Оюу

О.Гоо-Оюу

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?