О.БААСАНХҮҮ:Б.ЭНХ-АМГАЛАН УЛС ТӨРӨӨС ЗАЙЛАХ ЁСТОЙ

2019-12-24  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "МАН-ын зовлон Манай л зовлон юмдаа. Гэтэл МИАТ-ын зовлон бас Манай л зовлон болж. Онгоц барьдаг согтуу нисгэгч гэж дуулаад айдаг байсан бол сүүлдээ хар тамхичин нисгэгчтэй болсон гэх. Үнэн үү сайдаа дуугараа ч та. Үгүй бол ЕС өөс асуухуу. Дуугүй байна гэдэг та өөрөө яг хэн бэ" хэмээн жиргэсэн. Энэ талаараа өнөөдөр зарим хэвлэлд ярилцлага өгөхдөө "Манай зам тээврийн сайд гэж нэг сонин хүн байдаг шүү дээ.  Өөрөө өөртөө шударга гээд нэр өгчихсөн хүн чинь Б.Энх-Амгалан. Тэр хүн Дарханы зам ашиглалтад орохгүй бол би ажлаа өгнө гэсэн, хэлсэндээ хүрээгүй.  МИАТ замбараагаа алдлаа.  Тэр МИАТ-ийн нисгэгч ХБНГУ-ын таван одтой буудалд буугаад, эх захгүй архидаж, түйвээсэн. Өчнөөн нэхэмжлэх ирэх гэж байна. Онгоцоор нисэх болоход нь гадныхан шалгатал согтуурлын зэрэгтэй гээд онгоцыг нь хойшлуулжээ. Дараагийн удаад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гээд онгоцыг дахин хойшлуулсан байна. Онгоц хойшилно гэдэг асар өндөр зардалтай. Үүний төлөө Б.Энх-Амгалан энэ салбараас зайлах ёстой. Монголчууд Германд нэрээ баастаад дуусаж байна. 70кг хар тамхи тээвэрлэж яваад баригдангуутаа "Би монголын тагнуулч" гээд уйлж байна. Гэтэл одоо Германд нисгэгчийн асуудал дэгдээд байна. МИАТ-д бас бүтцийн өөрчлөлт хийж байгаа сурагтай. Б.Энх-Амгалан энэ салбарыг самарч байна хэмээсэн байна. 

 

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?