С.МѲНХЧУЛУУН: НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД С. АМАРСАЙХАНЫ ДУУЛГАВАРТАЙ АЛБАТ БОЛСОН

2019-12-25  

Нийслэлийн Иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлын тѳлѳѳлѳгчид нам намын бүлгээрээ хуваагдаж , бүлгийн даргынхаа үүрэг даалгаврыг л биелүүлдэг, кноп дарагч нар буюу ѳѳрѳѳр хэлбэл ѳѳрийн бодолгүй, толгойгүй хүмүүс болоод удаж байна. Замын хураамж дээр үүссэн асуудал бол үүний тод жишээ. Хураамжийг нэмэх асуудлыг ярьж эхлэхэд төлөөлөгчид таатай хүлээж аваагүй." Сонгууль хаяанд дѳхчихөөд байхад ийм асуудлаар оролдож болж байгаа юмуу ? Наад татвар нэмэх чинь зөв үү ? гэж дотоодоо шүүмжлэлтэй, үнэмшилтэй ѳѳр хоорондоо ярьж хэлцэж байсан ч, НИТХ-ын чуулган дээр кноп дарах болохоор бүгд бодож, санаж байсныхаа эсрэг санал ѳгцгѳѳсѳн. Татварыг дэмжсэн. Тѳдѳлгүй ард иргэд эсэргүүцэж, Ерөнхий сайдаас татвар нэмэх шийдвэрээ эргэн харах чиглэл өгснийг иргэд санаж буй. Энэ асуудлыг Засаг дарга дахин оруулж ирэхэд тѳлѳѳлѳгчид бүгд л шүүмжилцгээсэн. Ийм л эргэж буцсан Иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн хуралтай болсон. Гаргасан шийдвэрээ ч хамгаалж чаддаггүй. Зѳв ч бай, буруу ч бай, гаргасан шийдвэртээ л эзэн нь болж чадахаа больсныг энэ бүхэн илчиллээ. Нийслэлийн Иргэдийн Хурлын тѳлѳѳлѳгчид маань өөрийн гэх үзэл бодолгүй, морь унасан толгойгүй хүн болцгоосон. НИТХ нийт 45 төлөөлөгчтэй. Ардчилсан намын харьяалал бүхий 11 төлөөлөгч нь нийслэлд ямар нэгэн төрийн ажил хийдэггүй. МАН-ын 34 төлөөлөгч байснаас Ц.Сандуй бид хоёр намаас гараад, цаана нь 32 төлөөлөгч үлдсэн. Энэ 32 тѳлѳѳлѳгчийн 30 нь Нийслэлийн Засаг даргын удирдамж дор алба эрхэлж буй гаж тогтолцоо үүссэн. НИТХ -ын тѳлѳѳлѳгчид нь Засаг даргын албат болцгоосон учир Засаг даргынхаа хуралд оруулсан саналыг нь үг дуугүй дэмжигчид болж хувирсан. “Давхар дээл”-ийн сөрөг үр дагавар энэ юм. Албат болсноор НИТХ-ын төлөөлөгчид эрх үүргээ ч умартсан. Тэд тѳсвийг батлах, гүйцэтгэлд хяналт тавих үүргээ бүрэн умартсан. Засаг даргадаа хяналт тавих үүрэг хүлээж иргэдээс сонгогдсон тѳлѳѳлѳгчид маань цэрэг мэт тушаал даалгаврыг дуугүй биелүүлэгчид болчихсон. 32 тѳлѳѳлѳгчийн 6 нь Засаг даргын орлогч.Үлдсэн нь Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Хот тохижилт, Автобус компаниуд зэрэг тѳрийн ѳмчит компанийг удирдах болсон. Ийнхүү Засаг даргынхаа албатууд болсон НИТХ -ын тѳлѳѳлѳгчид эрх үүргээ бүрэн умартаж, улмаар Нийслэл хотын иргэдийн итгэлийг хѳсѳрдүүллээ.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?