ѲЛЗИЙБАЯР: МОНГОЛ УЛСЫН ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО ХОЦРОГДСОН

2020-01-06  

Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэн хэдий ч социалист нийгмийн үеийн  тэтгэврийн тогтолцоогоо хадгалсан хэвээр.  Хүнийг урамшуулдаггүй, хийснийг нь үнэлдэггүй, ямар ч мерит системгүй, зѳвхѳн бүгдэд нь адил тэгш хуваарилдаг тогтолцоо оршин тогтнож байна. Үүн шиг хоцрогдсон  тогтолцоотой улс орон дэлхийд байхгүй. Ѳндѳр хѳгжил бүхий орны иргэд тэтгэвэрт гарахдаа яг хэдэн төгрөгийн тэтгэвэр авахаа мэддэг бол монголчууд бид тѳсѳѳлѳлгүй явж байна. Энэ нь улс тѳрчдийн популист нүүдэл, шийдвэрээс хамаарах болсон.  Тэтгэврийн сан 600 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа нь ч улс тѳрчдийн тарьж буй балаг.
Амьдрал дээр, монголчууд  цалингийнхаа  24 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд /НДШ/ төлдөг. Үүний 17 хувь нь тэтгэврийн санд хуваарилагддаг. Хѳдѳлмѳрийн насныхан хѳдѳлмѳрлѳѳд л, татвараа ингэж ѳндѳр хувиар тѳлж байхад  л  тэтгэврийн сан нь алдагдалтай байна гэдэг гажуудал. Цаашид Монгол Улсын хүн ам хөгширнө. Хѳдѳлмѳрийн насны хүн амын  тоо цөөрнө. Хүн амынх нь ихэнх нь залуучууд байгаа өнөө цагт тэтгэврийн сан нь алдагдалтай байхад хөгширчихвөл цаашид энэ сан яах болж байна. Тиймээс бодитой шинэчлэл хийх цаг болсон.


Тэтгэврийн сангаас  200 гаруй тэрбум төгрөг хааччихсан нь мэдэгдэхгүй алга болчихсон. Үүний учрыг олох хэрэгтэй. Эрх баригчид,  сонгуулиас сонгуулийн хооронд поп амлалт өгч байгаа нь энэ буй болсон баялгийг  үрэн таран хийж байна гэж үзэж болно. УИХ-аас  1995-2019 он хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хүмүүст өршөөл үзүүлж, нэг удаа нөхөн төлөх шийдвэр гарлаа. Өөрөөр хэлбэл, иргэн 25 жил НДШ төлөөгүй явж байгаад, нэг удаа 5 сая төгрөг төлөөд насаараа тэтгэвэр авна гэсэн үг. Энэ шударга шийдвэр мѳн үү?!
Сар бүр 340 мянган төгрөг тэр хүн гар дээрээ авахад л нѳгѳѳ тѳлсѳн 5 сая тѳгрѳгѳѳ нэг жилийн дотор нѳхѳѳд авчихна. Гэтэл 25 жил шударгаар  ажил хөдөлмөр эрхлээд, НДШ төлсөн бусад нь хохироод үлдэж байна.
Энэ бүгд шударга бус үйлдэл юм .
Ингэж Монголын Үнэт Цаас Холбооны Удирдах Зѳвлѳлийн дарга, Тэтгэврийг шинэчлэх хѳдѳлгѳѳнийг санаачлагч Ѳлзийбаяр байр сууриа илэрхийллээ.

 

О.Гоо-Оюун 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Яг үнэн шүү энэ би ч гэсэн тэгээд хохироод л явж байна Ажил хийж хийчихээд байхгүй бага тэтгэвэр ажил огт хийгээгүй нь гэнэт төлөөл өндөр сая гаран төгрөг аваад л явж байна Монголд үнэн юм алга даа Танд баярлалаа энэ асуудлыг гаргаж ирдэг 2020-01-06
Д.Т:Таны саналыг дэмжиж Засаг,Төр үнэхээр сонгуулын шоу хийж шудрага иргэдийг хохироож байна. Тэтгэврийн зээл аваагүй иргэд хохирч, 12-р сард их хэмжээний зээл авсан иргэд хожиж, байна. яаж ч бодсон 10-20 сая төгрөгийн тэтгэврийн зээл олгож байсныг сонсоогүй юм байна. Энэ нь зохион байгуулалттай тараасан мөнгө болох нь тодорхой байна шүү 2020-01-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?