О.БААСАНХҮҮ: МАХН 4 ЖИЛ ЗӨВХӨН НАДТАЙ ТЭМЦЛЭЭ

2020-01-07  

Нэгэн цагт МАХН –аар овоглож,  2012,2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин, өрсөлдөж ялалт байгуулсан  О.Баасанхүү гишүүн МАХН-аас гарах улс төрийн шийдвэр гаргахаар болжээ. Тэрээр  МАХН-аас гарна гэдгээ удаа дараа хэлж байсан бөгөөд өнгөрсөн 2018 онд намын их хурлаа зохион байгуулж, өөрөө намын даргаар сонгогдож, Улсын дээд шүүхэд хандаж байсан удаатай. Гэвч Улсын дээд шүүх МАХН-ын энэ асуудлыг дотооддоо шийд хэмээн буцааж байсан юм. Харин энэ удаад Н.Энхбаяр гэдэг хүн 11 удаа намайг МАХН-аас хөөсөн. Хамгийн сүүлд Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын хэрэгтнийг нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг намайг хөөцөлдөж оруулсан гэж намайг гүтгэлээ. Гэтэл би тэр заалтыг нь дэмжээгүй, тэр асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаанд нь ч оролцоогүй. Гэтэл намайг гүтгэсэн. Ер нь Н.Энхбаяр гэдэг хүн намайг олон удаа намаасаа явуулахыг хүсэмжилж байгаа. Тиймээс би улс төрийн шийдвэр гаргахаар болсон. Одоогоор албан ёсоор намаасаа гарах өргөдлөө өгөөгүй байна. Намаасаа гарлаа гэхэд намууд санал тавибал бодож үзнэ хэмээлээ. Хэрвээ О.Баасанхүү гишүүн намаасаа татгалзвал МАХН парламентад суудалгүй нам болно.

 

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?