Н.ЭНХБАЯР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ӨРГӨДӨЛ ГАРГАЛАА

2020-01-15  

УИХ-ын сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож ял эдэлж байсан иргэнийг нэр дэвшүүлэхгүй байх заалтыг тусгасан билээ.Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших эрхгүй болсон. Улмаар МАХН-ын дарга Н.Энхбаяр гавьяат хуульч Ц.Шаравдоржоор дамжуулан Үндсэн хуулийн Цэцэд хандлаа. Тэрээр "Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчилсэн найруулгаар хуулийг батлахдаа Үндсэн хуулийг зөрчсөн ноцтой заалтуудыг оруулсныг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар энэхүү өргөдлийг гаргаж байна. Үнд­сэн хуулийн 3-р зүйлийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Мон­голын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд орол­цож, мөн сонгож бай­гуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн  байгууллагаараа уламжлан энэ­хүү эрхээ эдэлнэ”, Үнд­сэн хуулийн 16-рт зүй­лийн 16.9-д “шууд болон тө­лөө­лөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ” гэсэн заалтууд нь Монгол Улсын иргэн бүрийн хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх ардчилсан зарчим, салшгүй эрхийг тунхаглан зарлажээ. Гэтэл  УИХ-аас Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулахдаа, Монгол Улсаас гадаадад ажил хөдөлмөр эрхлэн амьдран сууж байгаа, мөн сурч боловсрон байгаа иргэдийнхээ сонгуульд санал өгөх эрхийг хан­гаж зохицуулаагүй орхиг­дуулсан нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн байна хэмээн  Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргажээ.

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?