СОНГУУЛИЙН НИЙТ САНАЛЫН 50 ХУВИЙГ ХЯНАН ТООЛНО

2020-01-15  

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил болон хуулийн зохицуулалтын талаар СЕХ-ноос өнөөдөр мэдээллээ. СЕХ-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн хугацааг товлох, санал авах өдрийг тогтоох саналаа УИХ-д хүргүүлжээ. Түүнчлэн нийт саналын 50 хүртэлх хувийг нь хянан тоолох зохицуулалтыг хуульд тусгасныг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн онцоллоо. Мөн 1992-2016 он хүртэлх УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарийн судалгааг хавсаргасан тухай СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэлдээ дурдсан. Тэрбээр, “Хуулиараа, СЕХ нь тойрог, мандатыг хуваарилах боломжгүй. УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо санал, дүгнэлтээ гаргаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийднэ” хэмээв. Мөн ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуусах хүртэл сонгогчдыг өөртөө урвуулах зорилгоор олон нийтийн ажил зохион байгуулах, мөнгө, эд зүйл тараахыг хуулиар хориглосон. “Сонгуулийн жил эхэлснээс хойш сурталчилгаа явуулсан иргэнийг 20 мянган нэгж, хуулийн этгээдийг 200 мянган нэгжээр торгохоор хуульчилсан” байна. Түүнчлэн СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "Сонгуулийн жил эхэлснээс хойш хууль тогтоомж зөрчсөн нь хуулийн байгууллагаар тогтоогдвол тухайн нэр дэвшигчийг СЕХ бүртгэхээс татгалзах юм. Мөн сонгуулийн сурталчилгаа хийхдээ, нам болон нэр дэвшигчийн цахим хуудас, олон нийтийн цахим сүлжээн дэх хуудас, мэдээллийн сайтаар дамжуулах талаар зохицуулжээ. Ингэхдээ, нэр дэвшигч нам болон өөрийн албан ёсны цахим хуудас, олон нийтийн сүлжээн дэх хуудсаа аймаг, нийслэлийнхээ Сонгуулийн хороонд бүртгүүлэх аж. “Хэрвээ цахим хуудсаа Сонгуулийн хороонд бүртгүүлээгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно”. Түүнчлэн цахим мэдээллийн сайтаар сурталчилгаа явуулах бол мэдээний доод хэсгийн “сэтгэгдэл” хэсгийг байхгүй болгох шаардлагыг хуульд нэмсэн " талаар танилцууллаа. Фэйсбүүк компанийн төлөөлөлтэй хамтран ажиллах бөгөөд тус компани сонгуулийн сурталчилгааны хугацаанд Монгол Улсад оффис ажиллуулна хэмээн СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн онцоллоо.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?