2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө хувийн бизнесийн ажлаа удирдаж байсан. УИХ-ын гишүүнээр ажиллах дөрвөн жилийн хугацаандаа нэн шаардлагатай олон хуулийг санаачилж, баталсан. Одоогийн парламентын хамгийн идэвхтэй гишүүдийн нэг. УИХ-ын гишүүдийн хуралдаа суусан ирцийн мэдээг танилцуулахад М.Билэгт нэг ч удаа таслаагүй бөгөөд хууль хэлэлцэх явцад хамгийн их горимын санал гаргасан гишүүнээр нэрлэсэн статистик бий. Гэвч М.Билэгт гишүүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдсэн. Тиймээс тэрбээр өөрийн төрж, өссөн нутаг Баянхонгор аймагтаа бие дааж нэр дэвшихээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл байна.
Т.Хуншагай