НОМТОЙБАЯРЫГ " ХЭРЧИХ" ТӨРИЙН МАШИН ХӨДӨЛСӨН ҮҮ ?

2020-01-23  

Номтойбаяр эерэг дүр төрхгүй нэгэн. Гахай, баавгай алсан, хүн дайрсан, хүчирхийлэгч бусдыг зодсон зэрэг удаа дараагийн мэдээ мэдээлэл нь Номтойбаярт зэрлэг, балмад, танхай гэсэн дүр төрхийг бий болгосон. Тэгвэл энэхүү зэрлэг, балмад, МАН-ын " бяртай, бүлтэй, омогтой, хөрөнгө чинээгээрээ толгой цохигч" Номтойбаярыг " номхотгох " ажиллагаа зохион байгуулалттай өрнөж байна уу гэж бодогдлоо. Энэ үйл ажиллагаа Номтойбаярыг Г.Батхүүгийн үхэлд буруутгаснаар 8 сарын өмнөөс эрчимжсэн. Төрийн ордонд , Г.Батхүү хоёр давхраас нэг давхар луу унаж нас барсан, түүнтэй хамгийн сүүлд уулзсан хүн нь Номтойбаяр болох нь тогтоогдсон. Шүүх, хуулийн байгууллага Г.Батхүүгийн үхэлд хэн буруутайг одоо болтол тогтоож чадалгүй найман сар өнгөрсөн. Тиймээс ч тэсвэр алдсан талийгчийн гэр бүл, үр хүүхэд, тэр дундаа 24 настай том охин Цэлмэг нь " Аавынхаа амийг нэхнэ" гэдгээ Хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдлээ. Ямар ч гэсэн Г.Батхүүгийн үхэлтэй Номтойбаяр гишүүн анхнаасаа нэр холбогдсон учир Номтойбаярын асуудал давхар сөхөгдөж байна гэж ойлгож болох. Өнгөрсөн найман сарын дотор Прокуророос УИХ-ын гишүүн Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д гаргасан ч бүтэлтэй хариу авч чадаагүй. Мөн энэ найман сарын дотор Номтойбаярын гэр бүлийн мэдэлд шилжсэн Цагаан суваргын ордыг төрд буцаан авах ажиллагаа эхэлсэн. Үүнээс болж ерөнхий сайд Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Номтойбаярын хоорондын харьцаа дээд цэгтээ хүртэл хурцадсан. 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гишүүдийн тоонд багтсанаа ч Номтойбаяр мэдэрсэн тул УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлээд буй. Хэд хоногийн турш Номтойбаяр болон Хурцын хүүгийн зодоон гэгчийн бичлэгийг сошиалаар цацсан нь мөн л санаандгүй үйлдэл биш гэж бодогдоно. Төгсгөлд нь, Г.Батхүүгийн ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал хийсэн нь цаг хугацааны давхцал таарав уу, ямар ч гэсэн Номтойбаярын эсрэг асаасан түүдэг дээр тос асгах мэт улам дүрэлзүүллээ.

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ганаа:Охиныг нь ѳрѳвдлѳѳ 2020-01-23
Сүхээ:Номтойбаяр тэгээд яасан юм бэ? Үхэлд нь холбоотой юм уу? 2020-01-23
Сүхээ:Номтойбаяр тэгээд яасан юм бэ? Үхэлд нь холбоотой юм уу? 2020-01-23
Чимгээ:Шүүх тогтоох ёстой. Үгүй бол ард иргэд талцах нь 2020-01-23
гийчин:Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг чинь энэ дээ. Нямтайшир эх орныг минь ухаж, зарж идэж гүйцлээ. "Одоо болно" гэсэн дохио өгч байна. Нямтайшир ухаантай бол одоо зогсож, ард түмнээсээ буруугаа хүлээж, авсан орд газруудаа ул****а буцааж өгөх хэрэгтэй байна. Тэнгэрийн дохиог ойлгохгүй эргүүтээд байвал гэр бүлээрээ сүйрэх юм байна. Тэнгэрийн хилэнг хэн ч зогсоож дийлэхгүй. Эргүү мунхаг, буруу эрхэлсэн хүчиндэгч, **** Номтойбаяр эхний ээлжинд тэнгэрийн суманд оногдож байх шив. 2020-01-23
зочин:Нямтайширийн охин Цэлмүүнийг өрөвдөх хэрэггүй, бузар шуламс. өөрөө мөнгөтэй болчихсон юм шиг Шарк танк - д орохоороо ихэрхээд, ядарсан хүнийг доромжлоод, галзуурдаг хар шуламс байна лээ. Мөнгийг хэн ч дээрэлхэж чадахгүй, мөнгөний өмнө бүгд бөхийнө гэж солиордог жинхэнэ солиотой ****й . Энэ шуламс ч гэсэн удахгүй тэнгэрийн хилэнг хүртэх нь тодорхой. 2020-01-23
Иргэн:Энэ хүү, охин 2-т: Ээж, эмээ, өвөө, дүүгээ сайн асраарай. Ийм тохиолдолд өөр хэлэх үг олдохгүй юмаа. 2020-01-24
Mglar:Har arhi zarj bayajsan nobshnuud bugdeeree dald orbol taarna 2020-01-24
ИРГЭН:Эвийдээ энэ хүүхдүүд өрөвдмөөр мэдээж хайрт аавыгаа зүй бусаар алдсандаа харамсаж байгаашт. Гэхдээ монголчуудаа бүүү туйлшраарай. Номтойбаярыг өргөөд шидээд алчихсан гээд цуураад байж болохгүй. Гэхдээ монголын шүүх прокурорыхонд итгэхэд бэрх худалдагдсан **** Элбэгдоржийн ****өө арчсан цааснууд их байгаа 2020-01-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?