Энэ жилийн наадмаар улсын цолонд л хүрчих юмсан гэж зорьж, бэлтгэлээ базаасан. Ялангуяа дөрвийн даваанд зааны энтэй, хүчтэй харцага Анарыг давж урам орсон. Тавын даваанд миний ижил улсын цол горилж байсан хүчтэй арслан Сандагдоржтой тунаж давснаар улсын цолонд хүрэх хүсэл мөрөөдлөө биелүүлсэн. Зургаагийн даваанд улсын начин цолоо баталсан Орхон баяр начинд амлуулж, давснаар цолоо ахиулж, харцага цол хүртсэн. Долоогийн даваанд энэ наадмын түрүү бөх Бүрэнтөгсөд өвдөг шороодсон. Наадам сайхан боллоо гэж улсын наадамд анх удаа 6 давж, харцага цолонд хүрсэн Батсуурийн Бат-Орших Control.mn-д тодруулга өгөхдөө онцоллоо.
Саяхан Баянхонгор аймагт Бат-Оршихын харцага цолны найр болсон байна.