ГОЛЫН УСАНД ОСОЛДОЖ АМЬ НАСАА АЛДАХААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

2016-05-26  

Урин дулааны улирал ирж, дулаарахтай зэрэгцэн зугаалгаар явж буй хүмүүс, мөн эцэг, эхийн хараа хяналтгүй яваа хүүхдүүд гол усанд осолдлоо гэх дуудлага ирэх нь ихэсдэг. Тухайлбал, тавдугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 10-р хороо, Баянзүрхийн товчооноос нааш 200 метрт хүүхэд усанд живлээ гэсэн дуудлагын дагуу НОБГ-ын харьяа Аврах ангийн албан хаагчид ажиллаж, 14 настай Х.Э нь Туул голоос салаалсан тогтоол усанд живж нас барсан байсныг олж, цогцсыг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Иймд ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС иргэдийг анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, аялал зугаалгаар явахдаа голын эрэгт анхааруулга сэрэмжлүүлэг байрлуулсан хэсэгт усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?