А24:ВИРЖИНИА МУЖЫН ДАР АЛЬ-ХИЖРА ХОТОД ОЛОН ЗУУН ХҮН БАЯРЫН ЗАЛБИРАЛ ХИЙЖ БАЙНА

2022-05-03  

Ковид-19 цар тахлын улмаас сүүлийн хоёр жилд тогтоосон хөл хорионы арга хэмжээг цуцалснаар Виржиниа мужын Дар Аль-Хижра хотод олон зуун хүмүүс баярын залбирал үйлдэхээр иржээ. Ирсэн иргэд энэ өдрийг тохиолдуулан залбирал, хүслээ солилцлоо.

Хүмүүс гэр бүлээрээ цугларсандаа баярлаж байгаагаа илэрхийлж, зарим муж, бүс нутгууд баяр ёслолын үеэр оюутнуудад амралтын өдрийг олгодог тул баярыг гэр бүлийнхэнтэйгээ хамт тэмдэглэх боломжтой болжээ

  • Саиф Абдул Рахман - Сүмийн имам

Энэ жилийн уур амьсгал өнгөрсөн жилээс илүү сайхан байна. Учир нь вирусын тархалт одоо багассан. Хүмүүс сүмд цугларч, мөргөл үйлдэж байна. Зарим хүмүүс айсан хэвээр байгаа, бид үүнийг ойлгож байгаа ч олон хүн сүмд ирж, гэр бүлтэйгээ уулзсан нь сайн хэрэг. Америкт энэ жил зарим мужид баяр ёслолын өдрүүдээр амарч эхэлсэн бөгөөд энэ нь оюутнуудад гэр бүлийнхэнтэйгээ хамт байхад тусалдаг.

  • Мажди Дахаб – Сүсэгтэн

Энэ жилийн баяр илүү сайхан болж байна. Бид Рамадан сарыг өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад хамаагүй сайхан тэмдэглэж байна. Олон мянган хүн залбирахаар ирж байна.

  • Халед Закариа – Сүсэгтэн

Энэ жилийн баяр өнгөрсөн жилийнхээс сайхан болж, хүмүүс гадагшаа гарах боломжтой, маск байхгүй. Бид бүгд баяртай байна. Би Виржиниа мужид энэ жил гэр бүлийнхэнтэйгээ баяраа тэмдэглэхээр ирсэн.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?