ХОРТ ХАВДАР БА ЭДИЙН ЗАСАГ

2022-05-09  
Америкт 1990 онд хорт хавдартай 1040000 хүн шинээр оношлогдож 530 мянган хүн нас бардаг байсан бол 2015 онд 1658370 хүн өвчилж 589430 хүн нас бардаг болсон байна . Польш улсад 2005 онд 125672 хүн шинээр өвчилж байсан бол 2013 онд 156487 болж 8 жилд хавдрын өвчлөл 24,5% нэмэгдсэн байна . Хавдрын өвчлөл удамшлаас шалтгаалдаг гэж зарим судлаачид үздэг боловч генетикийн шинжлэх ухаан үүнийг баталж чадаагүй байна . Харин олон судлаачид хавдар бол эсийн митохондрийн өвчин гэдэгтэй санал нэгдсэн байна . Герман эмч Макс Герсон хавдар бол элэгний өвчин гэж үздэг байсан. (Элэгний цэвэрлэх ,хоргүйжүүлэх үйл ажиллагаа алдагдахад хавдраар өвчилдөг гэж энэ эмч тайлбарладаг) 1920-д онд Германы эмч-эрдэмтэн Отто Варбург хавдар үүсэх механизмыг судалж эсийн хүчилтөрөгчийн амьсгал алдагдахад тэр эс хавдрын эс болон хувирдаг болохыг баталсан ба хавдрын эсэд гликолиз(глюкозыг задлах урвал) маш эрчимтэй явагдаж үүний үр дүнд сүүний хүчил үүсдэг болохыг баталсан . Ийм нээлт хийсэн тул Нобелийн шагналаар 1931 онд шагнуулсан байна . Хүн, амьтны эс хүчилтөрөгчийг ашиглаж дулаан үүсгэдэг онцлогтой бол ургамалын эс дулааныг ашиглаж хүчилтөрөгчийг ялгаруулдаг онцлогтой гэнэ. Ургамалд хүн, амьтны эс бий болоход тэр ургамал өвчилдөг ба харин хүн амьтны биед ургамлын эс бий болоход бас өвчилдөг байна . Организмд хорт бодис хуримтлагдахад тэнд бактери, вирус, мөөгөнцөр, шимэгчид ихээр хуримтлагдана.(шалбааганд шанаган хорхой үүсдэг шиг) Энэ нь эсийн хүчилтөрөгчийн амьсгалыг алдагдуулж эсийг амьсгалгүй болгоход тэр эс хүчилтөрөгчөөр амьсгалдаггүй эс болон хувирдаг ба үүнийг бид хорт хавдар гэж нэрлэдэг . Ө/ х : хорт хавдар гэдэг бол эс өөрийгөө амьд авч үлдэхийн тулд ургамалын эс болон хувирч байгааг хэлнэ . Энэ эс нь нүүрс усаар хооллож өөрөөсөө сүүний хүчил ялгаруулж эргэн тойрноо хүчиллэг болгодог байна. Хавдрын эсэд валина, леуцина, фенилоаланина, цистеина, глицина, аргинин, тирозин мэтийн ургамлын уурганд байдаг аминхүчлүүд бий болдог байна . Хавдрын эс трипсин , гемотрипсинтай төстэй фермент ялгаруулж эргэн тойрон байгаа эсийн коллагеныг хайлуулан тасалж хүрээгээ тэлэн томордог ба өөртөө судас үүсгэж(ангиогенез) байдаг . Энэ үйл явц зогсолтгүй үргэлжилдэг . Хавдрын өвдөлт энэ фермент коллагены ширхэгийг хайлуулж таслахад үүсдэг. Судлаачид хавдрын эс эрүүл эсээс ялгаатай болохыг мэддэг болсон . -Хавдрын эс нүүрс усаар хооллодог -Гликолиз эрүүл эсээс 100-200 дахин илүү хурдан явагддаг -Хавдрын эс глюкозыг исэлдүүлж энерги авдаг -Исэлдэлтийн үр дүнд сүүний хүчил их үүсдэг ба үүнийгээ гадагшлужлж эргэн тойрноо хүчиллэг болгодог -Хавдрын эс нь эсийн доторхи рН -н өөрчлөлтөд маш эмзэг байдаг -Хавдрын эс нь хүчилтөрөгчгүй орчинд амьдардаг тул тэнд дулаан багатай байдаг .( монгол эмнэлэг хүйтэн өвчин гэдэг ) Ийм олон шинжээр хавдрын эс эрүүл эсээс ялгаатай байдаг . Академич Болотов пепсин, трипсин, гемотрипсин нь хавдрын эсийг хамгийн сайн хайлуулдаг ба эдгээр нь хүний ходоодны хүчилд байдаг гэсэн байна . Пепсин нь давсны хүчлийн хамт байх ёсгүй гаднын эс , чөлөөт радикалын гэмтээсэн эсүүд, канцерогенный бодис , хүнд метал , цацраг идэвхитэй бодис зэргийг задлан хайлуулж организмаас хөөн гаргадаг байна . Хавдрын үүсгэдэг маш олон шалтгаан бий : хар тугалга, мөнгөн ус, хөнгөн цагаан , кадми, кобалт мэтийн хүнд металууд , ради, уран мэт цацраг идэвхт бодисууд, бордоонд байдаг азотын нэгдлүүд, бромын нэгдлүүд(жигнэмэг, шүдний-"ОО", косметик, цэвэрлэгээний бодисуудад байдаг) , азбест, арсен , никель, зэс , пластик савнууд, богино долгионы зуух, хүний өт( глист) , салмонелла, үсэн толгойт, ламбли , амеб, fasciolopsis buski ( үхэрт байдаг шимэгч) , уреаплазма, токсоплазмоза, микоплазма зэрэг шимэгч хорхойнууд , аденовирус, коксаки вирус , цитомегаловирус, Эпштейн-Барын вирус , элэгний С-вирус гэх мэт олон вирус, хламид , микоплазма зэрэг биологийн биетүүд , хөгцнүүд , мөөгөнцөр болон түүний ялгаруулдаг афлотоксин , охратоксина гэдэг хорнууд , ахуйн хэрэглээний химийн бодисууд хавдар үүсгэдэг . АНУ-н Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн(NIH) 2011 оны тайланд бүх эмний 40% , хавдрын эсрэг эмний 87% , антибиотикийн 50% , сэтгэл гутрал болон сэтгэцийн эмгэгийг эмчилдэг эмийн 60% хавдар үүсгэдэг гэсэн байна . Үүн дээр нэмж хэлэхэд үрэвслийн эсрэг эмнүүд бүгд хавдар үүсгэдэг нь батлагдсан байна . Метатрексат гэдэг эм элэг , ходоод , бөөр , гэдэсний эсийг гэмтээж хавдар үүсгэдэг болохыг судлаачид баталсан байна. Ийм олон шалтгаан хавдрыг үүсгэдэг байхад бид зөвхөн элэгний вирус, HPV , хеликобактерийг байхгүй болгочихвол болчих юм шиг ярих нь зөв үү ? Хавдрыг мэс засал, хими эмчилгээ, туяа эмчилгээ гэсэн 3 аргаар эмчилдэг ба хамгийн сайн эмчилдэг АНУ-д хавдрын өвчтэй хүмүүсийн 20-30 %-г эмчилдэг. Химийн эмчилгээг өнөөдөр хамгийн их хэрэглэдэг ба энэ эмчилгээг хийлгэсэн хүмүүсээс АНУ-д 2,1% , Автралид 2,3 % нь 5-с илүү жил амьдардаг байна . Дани улсад 10 жил хийсэн судалгаагаар маммографийн шинжилгээ хийлгэсэн эмэгтэйчүүд хөхний хавдраар илүү өвчилж байна гэсэн байна . 2014 онд Швейцар улсын эмч нарын холбооны тайланд маммографийн шинжилгээ эрсдэл ихтэй тул энэ шинжилгээнээс татгалзахыг санал болгосон байна . Хавдраас яаж урьдчилан сэргийлэх вэ ? ⁃ Ходоодыг хүчиллэг байлгаж, гэдэсний бактерийг жил бүр сэргээж , витамин минерал, экзогенный аминхүчлийг дутагдлыг арилгана . ⁃ Академич. Б.Болотов хавдраас хамгаалахын тулд мукополисахарид хэрэглэх ёстой гэж үздэг ба энэ нь загасны мах, толгой , шийр, тахианы далавч , далайн байцаа, цэлцэгнүүр , желатинд байдаг гэнэ . Сонгино, сармис, горчиц, хрень зэрэг хүхэр агуулсан бүтээгдэхүүн хавдраас хамгаална гэнэ . Сайн чанарын ургамлын тосонд ижил хэмжээний зөгийн бал юмуу сахар хольж шилэнд хийгээд шилний амсраа марлаар боогоод 6-12 сар байлгахад тэнд мукополисахарид бий болно гэнэ , үүнээсээ өдөрт 3-5 удаа цайны халбагаар авч цай, кофендоо хийж уух юмуу устай хольж ууна . ⁃ 1 стакан чацарганыг 3-4 давхар марлан уутанд хийж дотор нь хүндрүүлэгч болгон чулуу юмуу нэг хүнд хийж амыг нь боож 3 литрийн шилэнд хийж дээрээс нь 1 стакан сахар хийж хутгасан буцалсан хүйтэн ус дүүртэл нь хийж 1 халбага цөцгий хийж хутгаад шилний амыг марлаар боож тавина . Маргааш, нөгөөдөр нь усан дээр хөвж байгаа цөцгийний үлдэгдлийг авч хаяна . Усан дээр юу ч хөвөх ёсгүй . Үүнийгээ өдөрт нэг удаа сайн хутгаж 14-18 хоног тасалгааны температурт байлгахад бага зэрэг исгэлэн амттай болохоор нь өдөрт 3-5 удаа 100 мл орчмыг уух ба энэ нь хавдраас маш сайн хамгаална гэнэ . ⁃ Коензим Q10 хавдраас хамгаална , хавдар үүсэхэд эсийн митохондрийг гэмтээж үүсдэг тул КоQ10 митохондрийг гэмтэхээс хамгаалдаг . Хавдар нь бодисын солилцооны өвчин тул эмчилгээ нь бодисын солилцоог сайжруулах эмчилгээ байх ёстой гэж судлаачид санал нэгдсэн байна . Хавдрыг өнөөгийн анагаах ухаан мэс засал, хими ,шарлага эмчилгээ гэсэн 3 аргаар эмчилдэг. Үүнээс өөр аргаар эмчлэхийг зөвшөөрдөггүй . Хавдрын сайн эмчилгээ гарч олон хүнийг үхлээс аварна гэж бодож байвал санасны гарз болно. Яагаад гэвэл хавдрыг өөр аргаар эмчилж байсан эмч нарыг бүгдийг шийтгэж хавдар эмчлэхийг нь зогсоож байсан гашуун туршлага бий. Хавдар эмчлэх Герсоны арга, Ашкарын арга, хавдрын витамин эмчилгээ, марихуаны тосоор хавдар эмчлэх гэх мэт аргуудаас бичихээр бэлдэж байна . Дахин хэлэхэд монголчууд ходоодны хүчил ихтэй болохоороо хеликобактертай болоод ходоодны өвчтэй болдог гэж худлаа яриад хүчил багасгадаг эм өгөөд ходоодны хүчлийг байхгүй болгоод байвал бүх төрлийн хавдрыг улам их болгож байгааг ойлгох цаг болжээ . Ходоодны өвчтэй л бол харанхуйгаар хүчил хориглодог эмчилгээ хийхээ больж яагаад болохгүй гэж ? Ходоодны хүчил хориглодог эмийг ходоодны хүчлийн рН-г нь үзэж өвчтөндөө бичдэг болвол шинжлэх ухааны үндэстэй эмчилгээ болно . Өөр мэргэжлийн эмч нар үндсэн өвчнөө эмчлэхээс гадна өвчтөнийхөө "ходоодонд санаа зовж" ходоод хамгаална гэж хүчил хориглодог эм бичдэгээ болих хэрэгтэй байна . Харин миний худалчийг шалгах маш амархан , ходоодны өвчтэй юмуу амархан өвчлөөд байдаг хэдэн хүний ходоодны хүчлийг нь шалгахад л мэдэгдэнэ . Европод хүчил хориглодог эмийг бүх супермаркет, хүнсний дэлгүүр, бензин колонк дээр зарж байгаа . Хүмүүсийнхээ "цээж хорсоход" нь их санаа зовж байна гэнэ . Энэ бол хүмүүсийг өвчлүүлэх гэсэн эмийн концернуудын зальтай арга гэдгийг эмч нар бид ухаарах хэрэгтэй . "ВИТАМИН АЮУЛТАЙ"-гэж хэлж байгаа эмч витамины тухай ямарч ойлголтгүй , өөрөө ч мэдэхгүй эмийн концернуудын гар хөл болж байгаагаа мэдэхгүй байна . Хавдрыг дэмждэг витамин гэж байхгүй , хавдрыг эмчилдэг витамин эмчилгээ гэж бий. Хавдар бол дэлхийн хүн амыг цөөлөх нэг арга байхыг үгүйсгэх аргагүй . ДЭХБ-с 2012 онд хорт хавдар ойрын 20 жилд 75 % нэмэгдэнэ гэж зарласан байна . Микоплазма гэж хавдар үүсгэдэг биологын биетийг дэлхийн бүх улсуудад тараасан гэдэг. Үүнээс гадна хичнээн ийм зүйл тараасныг бид мэдэхгүй . Тиймээс бид ходоодоо хүчиллэг байлгаж, гэдэсний бактераа сэлбэж, витамин , минерал, аминхүчлийн дутагдлыг нөхөж дархлаагаа байнга сайжруулах байж л энэ аюулаас аврагдана .
 
БАДРАХЫН БАЯРСАЙХАН КРАКОВ 2020-12-27
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?