САЙХАН НАСЛАХ НЬ БУРХНЫ БЭЛЭГ

2022-05-30  

No description available.

 Нэгэн залуу АНУ-ын Флорида мужийн Олдсмар хотын оршин суугч, өндөр настнаас " Хөгшрөх ямар байна? гэж асуусан нь Лунитаг дорхи зүйлийг тунгаахад хүргэжээ. - Би өөрийгөө хэзээ ч хөгшин гэж боддоггүй байсан болохоор энэ асуултад ихэд гайхаж цочирдсон. Тэр залуу миний царайг өөрчлөгдөхийг хараад эвгүйцсэн ч ; -Сонирхолтой асуулт байна гэж би тайвшрууллаа. Түүний асуултыг нэлээд тунгаасны хариуг нь оллоо. Өндөр наслах нь бурхны бэлэг юм байна гэж дүгнэсэн. Залуугийнхтай адил толины өмнө эргэлдэхээ больсон ч, тоотой ч гэсэн тольдоно. Өтөлснөө ажиж буй ч , түүндээ нэг их санаа зовохоо больсон. Буурал үсээ будах, гэдэс гүзээгээ татах зэргийг зорьдоггүй. Ороо зассангүй орхилоо, амттан идлээ гэж өөрийгөө зэмлэдэггүй. Жаахан замбараагүй байх, үрэлгэн байх, цэцгээ ширтэн юу ч хийхгүй цагийг өнгөрөөх эрхийг өдөр бүр эдэлж буй. Миний эргэн тойрны олон сайхан найзууд маань энэхүү эрх чөлөөг эдлэхээсээ өмнө хорвоог орхисон. Үүрийн 4 цаг хүртэл ном уншиж, компьютер ширтэхэд хэн ч саад хийхгүй. Тэгээд үд хэвийтэл унтаж, алжаал тайлна. Хүсвэл аяаа тавьж, ганцаараа ч хамаагүй, 50, 60-аад оны хэмнэлээр бүжиглэнэ. Залуу насаа ч дурсаж болно. Залуу насандаа алдсан хайрынхаа төлөө уйлмаар байвал... уйлна.Хэнд ч саад болохгүй. Хүмүүсийн өрөвдсөн харцыг үл хайхран, бикини өмсөн, арьс нь унжсан махлаг биеэрээ далайн эргээр алхаж, далайн давалгаанд шумбах болно. Тэд ч бас хөгширнө, аз таарвал... Олон жилийн туршид хайртай хүнээ алдах, үр хүүхдийнхээ шаналах, хайртай амьтнаа үхэхийг хараад зүрх сэтгэл минь өвдөж байсан нь үнэн. Гэхдээ зовлон зүдгүүр л бидэнд хүч чадал өгч, бид улам тэсвэр тэвчээртэй, эрч хүчтэй болдог. Зовлон үзээгүй зүрх төгс бус байхын аз жаргалыг хэзээ ч мэдэхгүй. Нүүрэн дээр минь гүн үрчлээ сууж, үс минь бууралтсан ч , залуу насны минь инээмсэглэл хэвээр байгаараа би бахархдаг. Энэ бүхний эцэст "Хөгшрөх ямар вэ? " асуултанд хариулья. Би хөгшин байх дуртай, учир нь хөгшрөлт намайг илүү ухаалаг, илүү эрх чөлөөтэй болгодог! Би мөнх биш ч энд байх хугацаандаа өөрийнхөө хууль, зүрх сэтгэлийнхээ хуулиар амьдрах болно. Би болоогүй зүйлдээ харамсахгүй, юу болох бол гэж санаа зовохгүй. Үлдсэн хугацаанд би амьдралыг өнөөдрийг хүртэл хайрлаж байсан шигээ хайрлаж, үлдсэнийг нь Бурханд даатгах болно гэж хариулжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?