З.САНЖДОРЖ: ЧОЙЖАМЦ ХАМБЫГ ЭРҮҮГИЙН ЦАГДААГААС ШАЛГАЖ ЭХЭЛСЭН

2022-06-01  

 "Санждорж хамба хүчингийн хэрэгт холбогджээ" гэсэн мэдээлэл Зиндаа.мн сайтад нийтлэгдсэнийг тодруулахаар Control.mn сайтын сурвалжлагч түүнтэй холбогдоход:" З.Санждорж хамба хүн амины хэрэг үйлджээ" гэсэн илт гүтгэсэн мэдээлэл л дутаж байгаа бололтой гэж Шинэ хүрээ хийдийн тэргүүн хамба, зурхайч З.Санждорж ундууцангуй хэлсээр угтлаа. Түүнээс Зиндаа.мн сайтад түүний тухай нийтлэгдсэн мэдээллийн талаар тодрууллаа.

- Таныг олон жилийн өмнө "О" хэмээх хүүхнийг хүчирхийлж, хэрэгт холбогдож, Баянгол дүүргийн цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан гэж Зиндаа.мн сайт бичжээ. Энэ мэдээллийг Та хаанаас олж үзэв?

- Тантай уулзахын өмнөхөн л олж мэдлээ. Сүсэгтэн олон маань санаа нь зовж над руу утасдаж мэдээллээ.

- Зиндаа.мн сайтад бичсэнээр Та "О" гэдэг эмэгтэйг нэг бус удаа хүчирхийлсэн гэжээ. Улмаар хохирогч "О" гэгч эмэгтэй таны талаар гомдол гаргаж, цагдаад хандсан тухай он жил, сартай нь, тодорхой эзэнтэйгээр бичсэн байна. Үнэхээр ийм явдал болсон юм уу?

- Огт үгүй. Энэ бол гүжир гүтгэлэг. Өмнө нь намайг шашины сургууль төгсөөгүй, хулгай хийсэн гэж гүтгэж байсан бол одоо хэр хэмжээгээ алдлаа. Бүр сүүлдээ, хүүхэн хүчиндсэн болгож Зиндаа.мн сайт цацлаа. Энэ мэдээлэл бол харин өөрөө хүчирхийлэл юм. Ардаа эзэнтэй , зохион байгуулалттай гүтгэлэг гэж харж байна. Хэрвээ Зиндаа.мн сайтад бичсэн шиг тийм явдал болсон бол өдий олон жил Гандангийн зүгээс амаа үдүүлсэн мэт дуугүй явж ирнэ гэж байхгүй.

- Та гүтгэлэг гэлээ. Гүтгэлэг эзэнтэй байж таарна. Тэгвэл энэхүү гүтгэлгийн захиалагч нь хэн байж таарах вэ?

Үүнийг Зиндаа.мн сайтын эзэн Мандахбаяраас л асууна. Энэ хүн саяхан УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр томилогдсон. Г.Занданшатарын ойрын шадар хүн болсон гэж ойлгож болно. Занданшатар нь Монгол улсын төрийн нэрийн дор Энэтхэг оронд 2021 оны 11 дүгээр сард айлчилсан. Түүний айлчлал нь " Төрийн айлчлал уу, шашины айлчлал уу? гэдэг маргаан, маш их хэл ам дагуулсан. Айлчлалаас ирсний дараа Улаанбаатар хотод бурхан багшийн хөшөө босгохоор газрыг нь шийдэж, хөрөнгийг нь төсөвт суулгаснаар Занданшатар олны шүүмжлэлд өртсөнийг санаж байна. Хэдийгээр улсын төсвөөс уг хөшөөний зардлыг хассан ч, бурхан багшийн хөшөөг босгох ажлаасаа ухраагүй. Тэрбээр хувь компаниудаас хөрөнгө мөнгө босгож, Гандантэгчиглэн хийдийн хамба лам Чойжамцтай хамтран уг төслөө хэрэгжүүлэхээр зүтгэж буйг түмэн олон мэднэ. Гэтэл шашины энэ том төслийн гол хамтрагч болох Чойжамц хамба болон Гандантэгчиглэн хийдийн толгой лам нарыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлсэн. Гандантэгчинлэн хийдийн "Эрдэнэсийн сан" -гийн бүрэн бүтэн байдал, гадаадын хөрөнгө оруулалт, соёлын үнэт өвийн хадгаламж, бас бус асуудлуудаар Чойжамц хамбыг Эрүүгийн Цагдаагийн байгууллагаас дуудан шалгаж, түүний гадагшаа хил давах эрхийг нь хязгаарласан байна. Эрдэнэсийн сан, соёлын өв, санхүүг шалгах явцад олон зөрчил илэрч буй тухай лам нар ярьж байна. Хамбын баруун гар болох хийдийн их жасын нярав Ариунжаргал нь хийдийн эд хөрөнгө, мөнгө хөрөнгө шамшигдуулсан асуудалд орооцолдсон нь Чойжамцыг Гандантэгчинлэн хийдийн хамба ламаар үргэлжлүүлэн оршин тогтноход хүндрэл учруулж эхэлсэн. Шалгалтын дүнгээс үүдэлтэйгээр Гандангийн өнөөгийн удирдлагын баг хариуцлага үүрэхээс зугтааж, нэгдмэл баг нь задарч, өөр хоорондоо зөрчилд орж эхэлсэн тухай ч дуулдана. Эрүүгийн цагдаагийн албаны шалгалтыг Гандангийн өнөөгийн удирдлагууд намайг зохион байгууллаа гэж хардаж байх шиг. Намайг гутаачихвал, миний нэр төрийг харлуулчихбал тэд гэм зэмгүй мултрана гэж эндүүрч буй бололтой. Ийм л явдал эргэн тойронд өрнөж байна. Захиалагч хэн байх вэ? гэдгийг би хувьдаа төсөөлж байна. Гэхдээ захиалагчийг хэлж өгөх бэлэн хүн нь Зиндаа.мн сайтын эзэн, УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх Мандахбаяр юм. Түүгээр хэлүүлсэн нь дээр.

- Та өөрийнхөө нэр төрийг гутаалаа гэж хэллээ. Яая гэж бодож байна?

- Зиндаа.мн сайтын эзэн болох Мандахбаярын утасны дугаарыг оллоо. Залгасан. Авахгүй байсан. Сүүлд нь мессэж бичиж байж холбогдлоо. Сайтын эзэд , эрхлэгч нь өөр өөрөөсөө холдуулж, сэтгүүлчдээ хариуцлагыг үүрүүлэх, түүгээр " туг тахихыг" эрмэлзэж байх шиг байна. Би холбогдох газар нь гомдлоо гаргана. Цагдаагийн байгууллагад дээрээс нь хэр нөлөөлдөгийг харна. Ямар ч гэсэн нэр төрөө сэргээлгэх зорилгоор Цагдаа, шүүхэд хандах болно. Улмаар захиалагчийг ч ил болгоно гэж найдаж байна.

No description available.

- Яагаад таны тухай ийм гүжир гүжирдлэгийг гаргалаа гэж та бодож байна?

- Би шударга үнэний төлөө тэмцдэг. Үүнд эрх ашиг нь хөндөгдсөн бүлэг тэвдэж байна. Тэд миний нэр төрийг сэвтүүлбэл өөрсдийгөө аварна гэж бодож буй бололтой. Ингэхэд Гандантэгчинлэн хийд бол хуульгүй явж ирсэн байгууллага. Өнгөрсөн онд шашины хуулийг хэлэлцэхээр тов гарсан байсныг Занданшатар хэлэлцүүлгийн дарааллаас хассан. Сүүлийн 32 жил Чойжамж хамба Гандантэгчинлэн хийдэд " салхи ч оруулаагүй". Бусад хийдийн Мэндбаяр нарын лам нараас гадна, Гандантэгчинлэн хийдийн залуу лам нарын шахалтаар саяхнаас л Гандантэгчинлэн хийдийн үйл ажиллагаа, санхүү, соёлын үнэт өвийг шалган тогтоох шалгалт орлоо. Энэ шалгалтын дүн олон зүйлийг ил болгоно гэж лам нар найдаж буй. Ямар ч гэсэн Зиндаа.мн сайтын эзэн, УИХ-ын даргын зөвлөх Мандахбаяр- Чойжамцын шашины түнш УИХ-ын дарга Занданшатар-Гандантэгчинлэн хийдийн хамба лам Чойжамц гэсэн гурвал бий болжээ. УИХ-ын дарга Занданшатар арай ийм зүйлийг захиалаагүй гэж итгэе. Гандангийн зүгээс өмнө нь, намайг олонтаа гүтгэсэн. Би тэсэж ирсэн. Хэн захиалагч болохыг Мандахбаяраас л тодруулах хэрэг гарах нь. Гүтгэлэг хэрээс хэтэрлээ. Зиндаа.мн сайтад бичсэнээр " би хүүхэн хүчирхийлсэн биш", харин Зиндаа.мн сайт намайг хүчирхийлж байна. Би нэр төрөө сэргээлгэхээр холбогдох газарт хандана. Монголын сэтгүүлчдийг нэгэн цагт удирдаж байсан хүн, түүний эзэмшлийн сайт нь бусдыг гүтгэж, доромжилж, нэр төрийг нь гутааж болохгүй гэдгийг мэдмээр юм гэж тэрбээр тодрууллаа.

Ц.БАТАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дон нөхцөл бүр адтай юм гээч:TyХөөрхий энэ нөхөр Гандан хийдийн их хамбын суудлын дон нөхцөөд бүх байж сууж чадахаа болжээ. Албан тушалаа гэж мөн ч хэцүү нэг донтсон хүн ч хүн ****аас буцдаггүй бололтой ккк 2022-06-01
газуурахад ганц хуруу дутуу байх шиг,ккк:Шагавал шалгаа л биз.Гончигсүрэн гуай та юунд их баярлаад байгаа юм.Суудал сурахыг нь үлийн сахисан сар шиг сархиад л сэрүүн зүүдэлж мөрөөдөөд л байна уу?ккк Галзуулчихав даа их мөрөөдөх хэцүү сэтгэлцийн өвчтэй болчихдог гэсэн шүү ккк Албан тушаалын дон бүр хруу чанартай байх оо 2022-06-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?