ЯРУУ НАЙРАГЧ ХАСАР БУРХАДТАЙ ТАМХИЛАХААР ОДЖЭЭ

2022-07-04  

No description available.
 Ардын уран зохиолч, цагийг эзэлсэн яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн том хүү Хасар 42 насандаа хорвоог орхилоо.

-Аавын минь үлдээсэн их хайр намайг тэвэрч байдаг гэж аавыгаа санагалзаж, аавынхаа ном бүтээлийг ботилох ажилд тэр зүтгэж байсан. Зохиолчдын хорооны даргад нэр дэвшчихээд:

- Би дуртайдаа даргад нэр дэвшээгүй. Ээж минь насаараа л даргын эхнэр байсан юм. Ээжийгээ даргын ээж болгох гэж л нэр дэвшлээ гэж хэлж байсан. Тэгвэл тэр өнөөдөр ээжийгээ орхинч аавынхаа араас морджээ. Сүхзоригийн хэлснээр:- Бурхадтай тамхи татахаар тэд хорвоог орхижээ. Хасар яруу найрагч сэтгэлгээний шүлэг бичдэг байсан. Тэр "Он цаг" шүлгээрээ "Болор цом"-ын эзэн болж байсан. 26 дахь наадамд тэргүүн байр эзэлж, эзэндээ болор цом авчирсан "Он цаг" шүлгийг нь уншигч Та бүрэндээ дахин нэг толилуулья.

ОН ЦАГ..

Он цаг урсана.

Он цаг... Он цаг... Он цаг...

Ид эрхлэх гэхэд минь

Эмээг минь надаас булаасан

Өссөнөө гайхуулах гэхэд минь

Өвөөг минь надаас булаасан

Өгсөнөө авдаг хатуу он цаг

Он цаг... Он цаг... Он цаг...

Эжий аавын минь залуу насыг

Хэцүүгээр солиод авчихсан

Эрх танхил насыг минь

Хэрсүүгэзр солиод авчихсан

Атаа хорсол, үзэн ядахуй

Үхэх төрөхтэй Улаан нүүрээр минь тулгаж

Тархины сүүдрийг минь нэмсэн

Үзэсгэлэнт бүсгүйтэй намайг учруулж

Үхэн хатах хайрын зовлонд унагасан

Үр надад өгч, үнсэж үлгэх,

Хайрлахын зовлонд унагасан

Он цаг чи Намайг тосож ирсэн

Он цаг чи Намайг үдэж үлдэнэ.

Он цаг үл тасалдах амьсгал

Он цаг Үхэлд хүртээлгүй

Эрх чөлөө

Он цаг

Өгсөнөө буцааж заавал авдаг

Үгүйсгэлгүй мөнхийн дарангуйлал

Он цаг...

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?