МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ТВ5 ТЕЛЕВИЗИЙН Ө.ОТГОНБААТАР СОНГОГДЛОО

2022-07-06  

No description available. 

МСНЭ-ийн 18 дахь удаагийн ээлжит Их Хурлын 230 төлөөлөгчийн 130 саналын дэмжлэг авч, үнэмлэхүй ялалт байгуулсан сэтгүүлч Ө.Отгонбаатар Монголын 5000 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтаныг ирэх дөрвөн жилд удирдах боллоо. Тэрбээр ажлын гараагаа Еагле телевизээс эхэлж, ММ агентлаг, Тв9, Тв5 зэрэг үндэсний томоохон телевизийн мэдээний албыг удирдаж байсан туршлагатай юм. Өнгөрсөн дөрвөн жилд МСНЭ-ийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан тэрбээр энэ удаа албан тушаал дэвшин Эвлэлийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

- МСНЭ нь үйлдвэрчний эвлэл маягаар ажиллахгүй.

- Сэтгүүлчдийн ур чадвар, мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарна.

- Сэтгүүл зүйн мэргэжлийн холбоодтой үйл ажиллагаагаа уялдуулна.

- Өдөр тутмын сониныг төрийн байгууллага захиалахыг хориглосон заалтыг хамгийн түрүүнд цуцлуулна.

- Хууль эрх зүйн орчинг сайжруулна.

- Тв5 телевизийн мэдээний албаны даргын ажлаа өгч, МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг давхардуулахгүй хийнэ.

- Сонгогдсоныхоо маргаашнаас орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагыг зорьж, сэтгүүлчидтэй нүүр тулан уулзаж, яаж дэмжихээ шийднэ. Сэтгүүлчдийн асуултад дээрхи хариултыг өгсөн тэрбээр 130 санал авсан нь МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдоход хангалттай байлаа. Түүнтэй хамт нэр дэвшин өрсөлдсөн Нинжжамц- 90 орчим, үлдсэн цөөхөн саналыг Батхишиг авсан.

- МСНЭ-ийн Их хурлын төлөөлөгчдийн саналыг урьдчилан хайрцаглан багцалсан байна. Орон нутгийн 21 аймгийн салбар, ТВ8 телевизийн 20, МҮОНТ-ийн 30, МСНЭ-ийн аппарат, Монголын Сайтын Холбооны 20 мандат буюу нийтдээ 100 орчим саналыг Отгонбаатарт санал өгүүлэхээр хатуу багцалсан байсан гэж сэтгүүлчид ярьж байсан нь батлагдлаа гэж бодогдлоо. Би МСНЭ-д шинэчлэл хийхээр сэтгэл шулуудаж, нэр дэвшсэн. Хоосон шүүмжлэгч биш, шинэчлэлийн төлөө оролцогч, манлайлагч байхыг хүссэн. Харамсалтай нь, МСНЭ-ийн өмнөх удирдлагын зохион байгуулалттай бүлгийг хүчирсэнгүй. Энэ хүн өмнөх аппаратыг хэвээр нь үлдээх, эсэхээс дараагийн дүгнэлтийг хийх болно гэж нэр дэвшигч Батхишиг сонгуулийн дүнгийн дараа байр сууриа илэрхийллээ.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?