СЭТГҮҮЛЧДИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭР ХҮНД САЛБАРТАА Ч УНАСАН...

2022-07-07  

No description available.Сэтгүүлчдийн 18 дугаар Их хурлын өмнө, хойнох өдрүүдэд Монголын сэтгүүлчид МСНЭ-ийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгцгөөлөө. Ажлаа дүгнүүлж буй Мандахбаяр ерөнхийлөгч, түүний залгамжлагч болох үүрэг гүйцэтгэгч Боргилмаа, ерөнхий нарийн бичгийн дарга Болортулга нарыг үе үеийн сэтгүүлчдийн дийлэнх нь хангалтгүй ажилласан гэж дүгнэлээ. - 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан МСНЭ-ийн 17 дугаар Их хурал нь Монголын сэтгүүлчдийн байгууллагын хараат бус байдлыг алдагдуулж нэг намын халаасанд оруулсан төдийгүй шинэ хуучин хоёр Ерөнхийлөгчийн хөшигний ард хийгдсэн наймаа хуйвалдаан байсан юм гэж Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн, МУСГЗ С.Шаравдорж постоллоо. - Сэтгүүлчдийн байгууллагын дарга нь УИХ -д нэр дэвшиж, зүйрлэвэл, халуун зунаар саалиа хаяад одсоноор Сэтгүүлчдийн байгууллага эзэнгүйдсэн. Уг байгууллага ямар үүрэг зорилготой нь ил тод биш болсон.Сэтгүүлчдийн байгууллагын сураг хэзээ гардаг вэ? гэвэл хэн нэгэн сэтгүүлч хариуцлагад татагдах болсон юм уу, сонин хэвлэл, сэтгүүлчтэй холбогдсон ямар нэг асуудал дэгдэх цагт мэдэгдэл гаргах болон хэвлэлийн хурал хийж ил гардаг чимээлэх төдий л байгууллага болсон. Өмнө нь Сэтгүүлчдийн Эвлэл гэдэг байгууллага бол маш хүчирхэг байгууллага байсан. Өнөөгийн МСНЭ нь нэр төдий л байгууллага болжээ гэж ахмад сэтгүүлч, МУСГЗ Д.Цэрэннадмид "Зууны мэдээ" сонинд бичсэн. - Сэтгүүлчид нэр хүндээ алдсан. Сэтгүүлчдийн байгууллагын нэр хүнд салбартаа ч унасан. Энэ байгууллага ёроолгүй ангал руу унаж байна гэж залуу үеийн төлөөлөл болон МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшсэн Батхишиг хэллээ. Ийм л дүр зурагтай, ийм л нэр хүнд унасан байгууллагыг босгох үүргийг шинээр сонгогдсон Ө.Отгонбаатар хүлээлээ. Тэр хуучин багтайгаа зууралдвал хэлж буй ангал руу эрчээрээ унана, шинэ баг сонгож, зөв бодлого хэрэгжүүлж чадвал өндийх юм.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?