ЦАГААЧ САЙД МОЛЛАЙ ТЭГШ ОЙН НААДАМД ТҮРҮҮЛЭХ БАЙСАН УУ?

2022-07-10  

No description available. 

Иранаас хөөгдөж, орогнох газаргүй бүлтэгнэж байсан Сайд Моллайд Монгол улс хулхидуулсан. Дуучин, бүжигчин, тамирчин, тэр тусмаа жудо бөхөөр Монгол улс дутах хараахан болоогүй баймаар юм. Х.Баттулга хувийн эрх ашиг сонирхлоо улсынхаас дээгүүр тавьжээ. Алджээ. Олимпоос өнжилгүйгээр медаль авчирдаг монголчуудын цорын ганц төрөл бол жудо. Бүр алт ч бий. Цагаач Сайд Моллайг " Токио-2020' зуны олимпоос мөнгөн медаль авах бүх нөхцөлийг нь Монгол улс хангасан. Харин тэр цагаач эр олимпод түрүүлэх амлалтаа биелүүлээгүй. Дээр нь монголчуудын дэмжлэгийг үгүйсгэсэн. Тэр медалийн тавцангаас бууж ярилцлага өгөхдөө: Энэ медалийг Иранд үлдсэн ээж, эхнэр хүүхдүүддээ зориулж байна гэж хэлсэн. Тэр Монгол улсад талархсан ганц ч үг хавчуулаагүй. Талархал гэгчийг үл мэдэгч тэрбээр олимпийн наадам дуусангуут Германд нэг хэсэг хугацааг амрах нэрээр үдсэн. Тэр зуур нэр нь үл мэдэх монгол залуутай онлайн ярилцлага хийж, интернэтээр цацсан. Монголчуудын сэтгэл рүү ус цацсан тэрхүү ярилцлагаа зориуд англи хэлээр түгээсэн. Монголчуудыг гутаасан уг ярилцлага нь өөр улс орныг зорих зорилгыг давхар эрэлхийлсэн. Тэр дараагийн олимпоос алтан медаль авч чадна гэж өөрийгөө рекламдахаа мартаагүй. Түүний зорилго ч биелсэн. Монголыг Токио-2020 олимпийн гишгүүр болгосон Сайд Моллай нь хэл, шашин нэг Азербайджан улсын иргэншилтэй болсон. Тэрбээр Будапештийн Их дуулгаас мөнгөн медаль хүртсэн байна. Монгол улсын иргэншлийг уландаа гишгэсэн цагаач Моллайг таарах бүртээ дэвжээн дээр нь дарж, хариу авч өгөхийг монголын жудочдоос хүсье. Адгийн шаар гэж хэлэх ч багадна. Гэхдээ л тэр новш эрт явсан нь оножээ. Тэгээгүй бол, 100 жилийн ойн баяр наадмаар зодоглож, зүлэг ногоон дэвжээг минь бас бузарлах байж.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:дугуй дугуйгаараа нийлдэг юм.маш үнэнг бичжээ 2022-07-10
зочин:зурган дээр ихч адилхан харагдаж байна.ихэр мэт 2022-07-10
Монгол эр хүн:Эргүү дагзнууд өөр муулах юм олдоогүй юм байх даа тамын тогооны үлгэрүүд 2022-07-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?