АЭРОФЛОТ, CHINA AIR-ИЙН НИСЛЭГ НАМ ЗОГССОН Ч..

2022-07-18  
 
May be an image of airplane
May be an image of 9 people and indoor
Аэрофлот хоригт. Хятадын Коммунист Намын Их Хурал болохтой холбогдуулан аюулгүй байдлаа сахихаар Хятад улс Улаанбаатар луу хийх нислэгээ түр хориглосон. Зуны улиралд ачаалал нь улам бүр нэмэгддэг эдгээр компаниуд нислэгээ үйлдэхгүй байгаа хэдий ч Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх онгоцны буудал хөл ихтэй байна. Аэрофлот, China Airlines компаниудын нислэг зогссон учир гадагшлах урсгалын дийлэнх нь Солонгосоор дамжиж буй аж. Asiana Airlines компани, Korean Air нислэгийн компаниуд Солонгос руу Сеул, Бусан, Чежу гэсэн гурван чиглэлээр өдөртөө 5 нислэг хийж байна. Гаднаас Монголд ирж , буцаж буй гадны зочид, жуулчид ч, Монголоос өөр улсыг зорих монголчуудын цорын ганц цонх нь Солонгос болжээ.
- Би АНУ-ын Филадельфид амьдардаг. Анх удаа Монгол орноор 14 хоног аяллаа. Өвөрхангай, Архангай, Эрдэнэзуу хийд, Цэнхэрийн рашаан зэрэг газруудыг үзэж, буудаллаж, малчны хотонд хонолоо. Сэтгэгдэл өндөр буцаж байна. Жуулчлал өндөр хөгжөөгүй нь надад завшаантай санагдлаа.
Харин буцахдаа Тайланд орно. Тайланд бол жинхэнэ аялал жуулчлалын орон. Уул нь би Хятадаар дамжиж буцах төлөвлөгөөтэй байсан ч бүтсэнгүй. Буцаад л Солонгосоор даялах боллоо. Өөр сонголт алга. Үргэлжлээд Энэтхэг орно. Монголын тухай аян замын тэмдэглэл бичнэ гэж бодож байна. Тэгвэл Control.mn-д өгөх болно гэж АНУ-ын жуулчин, чөлөөт сэтгүүлч Кристофер хэллээ.
May be an image of 2 people
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?