ГАДААДЫН ЖУУЛЧДАД АЙРАГ ЯАЖ ХИЙДГИЙГ ҮЗҮҮЛЭХ...

2022-07-21  
Кентакки муж АНУ-ын зүүн өмнөд хэсэгт орших аж. Тус мужийн нийслэл нь Франкфорт хот. Цөөхөн хүн амтай. Адуугаараа алдартай. Мөн үхэртэй. Автобусаар зорчиход, засмал замын хоёр талаархи бэлчээрийг модоор хашсан харагдана. Асуувал, адууны бэлчээр гэх.
Тус муж нутгийн бүтээгдэхүүний гол брэнд нь Бурбан виски. 1756 онд нутгийн үхэрчин залуу Кентакки мужийн нэрийн хуудас болсон Бурбан вискиг анх гаргаж авсан гэж аялалын хөтөч тайлбарлалаа. Түүнийг нь 366 жилийн турш тасралтгүй хөгжүүлснээр АНУ-ын Бурхан вискиг Кентакки муж дангаараа үйлдвэрлэдэг болон тэлжээ.
Модон торхонд дарж, гар аргаар савлаж, бөглөж, ярлыкыг нь нааж буй үйлдвэрлэлийн дамжлага нь жуулчлагчдын нүдийг хужирласан амьд үзмэр болжээ. Тэндээсээ хайрцганд савлаж, өөрийн нэрийн дэлгүүр болон АНУ даяар худалдаалдаг аж. 66 ам.долларын үнэ бүхий вискиг жуулчид тэр дор нь худалдан авцгаана.
Үүнийг хараад, монголчууд бид ч гэсэн айргаа ингэж сурталчлах хэрэгтэй юм гэж бодогдлоо. Эхлээд айргаа яаж хийдгийг үзүүлээд, үргэлжлээд амталгаа явагдаад, төгсгөлд нь борлуулалт хийгдэнэ. Түүнээс өмнө хүн бүр музейд орох мэт тасалбар авна. Ингэвэл Монголын аялал жуулчлалд бас нэгэн амьд үзмэр нэмэгдэж, орлогын үүд нээгдэх мэт бодогдлоо.
"New Juulchin" группийн Нэргүй захирал тэргүүтэй аялал жуулчлалын магнатууд санаандаа авч, хөгжүүлчих байх гэдэгт итгэнэ.
Ц.ЭНХБАТ ( АНУ-ын Кентакки мужаас сурвалжиллаа)
 
May be an image of 6 people and indoor
May be an image of 2 people and people sitting
May be an image of 2 people and indoor
May be an image of 4 people, people sitting and indoor
May be an image of 6 people, people sitting, people standing and indoor
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?