КЕНТАККИ МУЖИЙН АЗАРГА НЬ ЭЗЭНДЭЭ ЖИЛ БҮР 1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГЫГ...

2022-07-22  
May be an image of 1 person, standing and horse
May be an image of 1 person, standing and horse
May be an image of 1 person, standing, horse and outdoors
АНУ-д адууг хоёрхон зорилгоор өсгөж тэжээдэг аж. Бооцоот уралдаан. Унаж зугаацах. Гүүг нь саах, саамаар нь айраг хийх тухай ямар ч ойлголтгүй. Адуу бол тэдний хувьд ердөө зугаа цэнгэл, мөн бизнес. Уралдуулж мөнгө олно. Давхар бооцоо тавина. Үнийг нь өсгөж худалдаална. Уралдахаа болихтой нь зэрэг азаргаа өөр ажилд " шилжүүлнэ" . Бусдын гүүг гишгүүлнэ. Гишгэх тоолонд 12500 ам.доллар эзний халаасанд орно. Нас бие гүйцсэн азарга жилдээ 80 гүүг гишгэдэг гэнэ. Түүндээ жилийн 145 хоногийг зарцуулдаг гэж Фермерийн менежер Фил тайлбарлалаа. Тооцож үзвэл зөвхөн гишгэлтээр эзэндээ 1 сая ам.долларын орлогыг жил бүр оруулдаг байна. Тэр бидэнд хоёр азаргыг зүчээнээс нь гаргаж үзүүлэв. Эхний хээр азаргыг " Runhappy" гэнэ. Өдгөө 9 настай. Дааганаас нь хязаалан хүртэл уралдуулаад, соёлонгоос нь зөвхөн гүү гишгэх ажилд шилжүүлсэн байна.
Үнэ нь 1.3 сая ам.доллар ч, худалдвал хэд нугарна гэв.
Дараачийн хээр халзан азаргыг Warfront гэж танилцуулсан. Азарга бүр өөрийн нэр бүхий хазаартай аж. Анх дөрвөн хүн нийлж, тус бүр 125000 мянган ам.доллараар хувь нийлүүлж худалдан авсан нь өдгөө 8 сая ам.долларын үнэд хүрчээ. Олон уралдаанд түрүүлж, унагануудаас нь 8 аварга төрсөн учир маш их алдаршсан. 20 настай ч, эзэддээ жил бүр их хэмжээний ашигийн хувь ногдол хуваарилдаг гэж Фил тодотголоо. Фил анх 23 жилийн өмнө адуу маллагчийн ажилд орсон ч, эзнийхээ итгэлийг даасан учир өнөөдөр азаргатай харьцаж, фермерийг бүхэлд нь хариуцах болсон байна. Азаргыг асарна. Салхилуулна.Ундална, хооллоно. Энэ үүргийг хамгийн итгэлтэй хүн нь гүйцэтгэдэг аж. Харин азаргыг нас барсны дараа нь фермерийнхээ оршуулгын талбайд ёс төртэй оршуулж, жижигхэн самбар босгон, нэр, оныг нь бичин мөнхөлдөг уламжлал тогтжээ. Сайн азаргыг бүтнээр нь, тэмцээн уралдаанд бага амжилт үзүүлсэн азаргыг хэсэгчилж оршуулдаг юм байна. Тухайлбал, миний цэцэг тавьсан Секретариат азаргыг бол ганцаарангаар, бас бүтнээр оршуулсан бол амжилт бага үзүүлсэн азарганы зөвхөн толгой, зүрхийг нь оршуулдаг тухай олж мэдлээ. Америкчууд адууны махыг огт иддэггүй нь нүгэл гэж үздэгтэй холбоотой аж.
 
Ц.ЭНХБАТ ( АНУ-ын КЕНТАККИ мужаас сурвалжиллаа)
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?