ОРОСУУД ДЭЛХИЙН 3- Р ДАЙНЫ ГАЛЫГ ӨРДӨХӨӨР ЗЭХЛЭЭ...

2022-09-23  

No description available.

Украйн дахь цэргийн тусгай ажиллагаа нь газар нутгаа хамгаалах дайн болж хувирахад хэдхэн хоног сарыг тоолох л үлдлээ. " Луганск, Донекцийн улс, Запорожье, Херсоны муж нь ОХУ-тай нэгдэнэ. Эдгээр улс, мужид тун удахгүй санал асуулга явуулах шийдвэрийг В.Путин гаргасан. Тиймээс ОХУ нь Украйны мэдэлд өнөөг хүртэл оршиж буй эдгээр газар нутгийг нь өөртөө нэгтгэж авах нь ердөө л цаг хугацааны асуудал болжээ. Санал асуулгын дараа нөхцөл байдал өөрөөр эргэнэ. Луганск, Донецк, Запорожье, Херсон дахь орос иргэд, газар нутгаа харийн түрэмгийлэгчдээс чөлөөлнө. Бид дайснаа хүйс тэмтрэх болно " гэж Террористуудтай тэмцэх Олон Улсын Байгууллагын Ахмадын Холбооны ерөнхийлөгч Сергей Гончаров мэдэгдлээ. Ийнхүү дэлхийн гуравдугаар дайны гал дүрэлзэх нь тун тодорхой болжээ. Орос улсын иргэд дайнаас дүрвэж, хэдэн зуун мянгаараа Монгол улс руу дүрвэх магадлал өндөрслөө. Дээр нь, Монголын төрөөс Оросын иргэдийг Монгол руу визгүй зорчих буруу шийдвэр гаргасан нь дүрвэх явцад шууд нөлөөлөх хандлагатай болжээ.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?