ХУТГА НЬ МАН, БИЛҮҮ НЬ АН...ГЭНЭ ҮҮ?

2022-11-30  
Гадаад хэргийн сайд.асан Н.Энхтайваны "Өдрийн сонинд" өгсөн ярилцлагыг уншлаа. Монгол улсыг хөгжүүлэх улс төрийн хоёр нам нь МАН, АН гэсэн санааг тэрбээр ярилцлагынхаа төгсгөлд илэрхийлжээ.
Түүнийхээр бол хутга нь МАН, түүнийг ирлэгч билүү нь АН аж. Энэ хоёр улс төрийн хүчин хүчирхэг байж Монгол улс хөгжинө гэж тодотгожээ.
Яаж ингэж хэлж чадна байна аа? Н.Энхтайван.
Хутгыг билүүгээр хурцалдаг нь гэдэг үнэн. Харин билүүгээр хутгаа хурцалдаг учир , хутганд билүү хэрэгтэй гэдэг зүйрлэл МАН, АН хоёрт оносонгүй. Энэ хоёр нам өнгөтэй байж, улс орон хөгжинө гэж хэлсэнтэй нь санал нийлэхгүй. 30 жил Монгол улсыг удирдсан энэ хоёр нам Монгол улсын өнгийг гундааж, ард иргэдийнх нь итгэлийг нь мохоож, сэтгэлийг нь мохоосон.
Энхтайван бол амьдралаас тасарсан нэгэн аж. Монгол улс дампуурч байна. МАН, АН хоёр Монголын ард иргэдийн амьдралын голыг тасалсан. Үүнийг хийсэн хоёр намыг улам өнгөтэй болгохыг бодож байна гэдэг бол маш хэрцгий хүний шинж юм.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?