ЭРХ БАРИГЧ НАМЫНХАН ЗАЛУУЧУУДААС ТҮГШИЖ ЭМЭЭЖЭЭ..

2022-12-05  
Дүн өвлийн хүйтнээр залуучуудыг босож, жагсана чинээ эрх мэдэлтнүүд санасангүй. Жагсаалыг няцаах, утга учрыг нь алдагдуулах, зорилгыг нь гуйвуулах гэж хэрэндээ оролдсон ч бүтэлгүйтжээ. Залуучууд хэлсэндээ хүрч, төлөвлөсөн ёсоороо нэгдэж, олноороо жагссан. Зарим нэг нь дүн өвлийн хүйтэнд нүцгэлж, Оюун-Эрдэнийг гарч ирэхийг шаардсан. Гэвч цагтаа өөрөө жагсаал цуглаан зохион байгуулж, иргэдийг дэмжихийг уриалж байсан тэрбээр өрөөнөөсөө цухуйсангүй. Харин ч, залуучуудын эсэргүүцлийн жагсаалын эрч хүчийг бууруулах, утга санааг нь алдагдуулахыг Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын баг араар нь санаархсан. Тиймээс оюутан залуусын марш Их тэнгэрийг зорьсон боловч, тус ам руу орох замд нь цагдаа нар хаалт тавьж, Их Тэнгэрийн ам руу орохыг хориглосон. Гэвч оюутнууд тэмцлээ зогсоолгүй үргэлжлүүлсээр байна.
Боловсролын Яамны зүгээс Улсын болон Хувийн эзэмшлийн Их, Дээд сургуулийн удирдлагуудтай холбогдож, оюутнуудаа жагсаалд явахыг нь хориглох тухай чиглэл өгсөн байна. Харин дийлэнх хувийн эзэмшлийн Их дээд сургуулийн удирдлагууд үүнд нь дургүйцэж, оюутнуудаа зохион байгуулалттай оролцуулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг дүр бүрнээ гаргаж эхэлжээ.
Ням гарагт эхэлсэн Залуучуудын эсэргүүцлийн цуглаан өнөөдөр ч үргэлжилсээр, шаардлагаа хатуу нэхсэн хэвээр байна. Улны айл өрхөд зориулж талбайн голд сүрлээр засаж босгосон сүлд модыг нь дургүйцсэн жагсагчид хамгийн түрүүнд шатааж, нүднээс далд оруулжээ. Улмаар жагсагчид Төв шуудангийн өмнөх дөрвөн замын уулзварыг хааж, тэмцлээ хурцатгажээ.
- Амьдрал доройтсон. Хулгайчид Монгол улсыг бүхэлд нь залгисан. Залуучуудын боломжийг хулгайлсан. Эдийн засаг сүйрсэн. Үнэ ханшийн өсөлт гаарсан. Хулгайчид, дээрэмчидтэй хариуцлага тооцсонгүй. Энэ засгийн газраас хүлээх итгэл найдвар тасарсан. Тиймээс өнөөгийн бүх шатны эрх мэдэлтнүүдийг огцруулж, зөв хүмүүсийг сонгож байж, сая зөв голдрил руу орно гэж нэрээ нууцалсан залуус News.mn сайтад ярилцлага өгөхдөө онцолжээ.
Оюун-Эрдэнийг гарч ирэхгүй бол жагсагчид ордон руу хүчээр орно гэж мэдэгджээ.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?