ЯПОН ХОЖИЖ, ШИГШЭЭ НАЙМД ШАЛГАРНА...

2022-12-05  
May be an image of 1 person
Өнөө орой Япон- Хорватын тоглолттой. Амжилтаар нь хэмжвэл Хорват илүү. Багийн ахлагч нь 2018-2019 улирлын Европын шилдэг хөлбөмбөгчийн шагнал хүртэж , баг нь 2018 оны ДАШТ-д финалдсан. Харин өнөөгийн нөхцөлд хэн нь хожих вэ? гэдэгт хөгжөөн дэмжигчид эн тэнцүү хуваагджээ.
-Японы багийн олон тоглогч нь Бундеслигт тоглодог. Ур чадвар өндөртэй. Дээр нь багийн тоглолт сайтай. Энэ ДАШТ-д Японы баг хэсэгтээ дэлхийн 4 удаагийн аварга Германыг багийг хожсон. Энэ шалгуураар хэмжвэл Японы багийн хожих магадлал нь 50 х 50 гэж үзжээ. Миний хувьд Японы шигшээ баг хожно гэсэн бооцоог найз нөхөдтэйгээ тавилаа.
Одоогоор Өмнөд Америкаас Бразил, Аргентин, Европ тивээс Голланд, Франц, Англи багууд шалгараад байна. Африк тив, Арабын багуудаас нэг ч баг үлдсэнгүй. Япон хожвол Ази тивээс шигшээ наймд нэг баг үлдэх гээд байгаа юм.
- Японы баг хэсгээс шалгарсны дараа онгоцны билетээ аваад, Катарыг зорьж байна. Билетийн олдоц нь гайгүй байна гэж дуулсан. Үнэ нь л өндөр юм билээ. Хожно гэдэгт найдаж байгаа. Багаа ялан ялтал Катарт хамтдаа байж дэмжинэ гэж Японы хөгжөөн дэмжигчид хэлснийг Narita онгоцны буудлаас NHK мэдээллээ.
May be an image of 1 person
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?