ЗУСЛАНГИЙН БАЙШИНДАА ӨВӨЛЖИХ ГЭЖ БЭЭРЧ ДАГЖИЖ БАЙНА, УКРАЙНЧУУД..

2022-12-06  
May be an image of 1 person, sitting and indoor
May be an image of indoor
May be an image of 1 person and outdoors
May be an image of 2 people, people standing, parka and snow
София хамаг биеэ атирчээ. Даарсандаа. Ганц өрөөндөө найз залуутайгаа, ээжтэй нь хамт амьдрах болсондоо уурсана. Бүр нэг орондоо хамтдаа унтах нь үзэн ядам. Пальтогоо өмссөн ч дулаацахгүй. Хүйтнээс гадна байр нь маш тухгүй.
- Ийм амьдралыг үзэн ядаж байна. Өөрийн гэх өчүүхэн ч орон зай алга гэж 19 настай София ундууцна. Тэрбээр дайнаас өмнө Мариополд тусдаа тохилог орон сууцанд амьдарч байсан учир энэ хүйтэн байранд дасахад маш хэцүү аж, түүнд. Нэгэнт орон сууцыг нь Оросын цэргүүд бөмбөгдсөн учир найз залуугийнхаа ээжийн зуслангийн байшингаас өөр толгой хоргодох газар олдсонгүй. Тэрбээр найз залуутайгаа дүрвэх зурваст танилцаж үерхсэн. Ярославль Мойсенко тэр хоёр өөрсдийн байргүй болсон учир Киевийн баруун зүгт орших Калинивка тосгонд Ярославын ээжтэй нь хамт амьдарч буй нь энэ аж. Нэг өрөөгөө унтлагын ор, гал тогоо, суух сандал гэж гурав хуваажээ. Зуслангийн байшин учир дороосоо цан цохиж эхэлсэн учир нойтон шалан дээр гишгэхгүйн тулд гялгар дэвсгэр дэвсэж тусгаарласан байна. Ярославын ээж, 64 настай Надя амьдралынхаа төгсгөлд орон байр ч үгүй болсондоо гутарч, ихээхэн уйлж унжсан ч , нэмэр болсонгүй.
- Бид тавдугаар сард л ийшээ ирсэн. Цаг агаар дулаарсан байсан учраас одоогийнхтой адил асуудал үүсээгүй. Өвлийн хүйтэн чангарах тусам хана, шалнаас цан цохиж, байр маш хүйтэн байна. Гал тогооны, цонхтой хэсэг онцгой хүйтэн. Хүйтэн устай. Гадна жорлонтой. Өмнөх байраа, доторхи тавилгаа үгүйлэн санах юм. Хөшигнөөс өгсүүлээд шатаагүй зүйл байхгүй. Толгой дээр чинь гал дүрэлзэж байх хүсэх зүйл биш юм билээ. Би ч байраа алдсан. Хүүхдүүд тусламжийн байранд орчих найдлага бий байх. Хамгийн гол нь Украйн улс маань дайнд ялаасай гэж хүсэж байна. Би бол бүхнийг даван туулна гэж 64 настай Надя Мойсенко эмэгтэй ВВС-д ярилцлага өгсөн байна.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?