ИРЭХ ОНД МОНГОЛД ОЛОН УЛСЫН СПОРТЫН 14, СОЁЛЫН 20, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН 17 АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА

2022-12-08  

Жуулчдад зориулж энэ онд урлаг соёлын 36 арга хэмжээ зохион байгуулна

Монгол Улсад 2023 онд зохион байгуулах олон улсын арга хэмжээний календарийг Засгийн газрын хуралдаанаар баталжээ.

Тус календарьд

  • соёлын 20,
  • аялал жуулчлалын 17,
  • спортын 14,
  • олон улсын шинж чанартай 20 гаруй арга хэмжээг тусгасан байна.

Мөн онцлох 20 арга хэмжээг Засгийн газрын түвшинд санхүүжилт болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, цар хүрээг өргөжүүлж, ач холбогдлыг нэмэгдүүлснээр Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзжээ.

Хуралдаанаар уг календарийг олон улсад зарлаж, сурталчлах арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номин нарт, календарьд тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороонд тухай бүр танилцуулж байхыг үүрэг болгосон хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?