МОБИЛИЗАЦИЯ БИШ МОГИЛАЗАЦИЯ ( ДАЙЧИЛГАА БИШ ШАРИЛ) ОПЕРАЦИЯ ЮМ..

2022-12-23  
Цэрэг дайчилгааг Путин зарласны маргаашнаас Монголын хилээр буриад залуучууд мянга мянгаараа амь наана, там цаана орж ирцгээсэн. Ердөө л гар цүнх, хэдэн рубльтэй л хил нэвтэрцгээсэн. Тухайлбал, Чингис зочид буудалд 20- 45 насны 450 буриад залуу нэг зэрэг буусан байдаг. - Чингис зочид буудал ч үнээ хөнгөлж, нэг хүний, өдрийн 30 мянгаар буулгасан . Ар гэрийнхнийгээ хүнд байдалд оруулахгүйн тулд бид бүгд Монголын аль нэг их, дээд сургуульд харьяалалтай болсон. Би Сити дээд сургуульд монгол хэл, англи хэлний ангид элссэн. Чингис зочид буудалтай ч байршлын хувьд ойрхон. Чингис буудал бидэнд маш өндөр хөнгөлөлт үзүүлсэн. Бассейн нь үнэгүй. Е-март дотор хооллож болдог нь таатай. Гэхдээ эхний буусан 450 залуугаас тэн хагас нь байр хөлсөлж гарцгаасан гэж тэрбээр тодотголоо.
- Энэ бол мобилизация биш могилазация ( дайчилгаа биш шарил) операция юм. Тиймээс залуучуудад амь гарах ганцхан арга нь хилийн дээс алхах байсан. Буриадуудын хувьд хил ойрхон, хоёр улсын хооронд визгүй нь тус боллоо. Түүнээс биш өдийд шарил болчихсон байгаа. Цэрэгт хүүгээ илгээнэ гэдэг бол ар гэрийнхний хувьд уй гашуудалтай золгосонтой ижил болсон гэж өөрийгээ Чингис гэж танилцуулсан 30 орчим насны өндөр залуу уураа барьж ядан хилэгнэлээ.
Одоогоор хамгийн олон буриад залуучууд элссэн сургууль бол МҮИС болж байна. Тэнд 450 буриад залуучууд бакалавр, магистрт суралцах болжээ.
- Энэ дайн тийм амархан дуусахгүй. Удаан үргэлжилнэ. Тиймээс бид дараагийн алхмаа бодох ёстой. АНУ- руу гарцгаана. Визэнд орсон. Одоогоор хариугаа хүлээж байна гэж нэрээ нууцалж, Чингис хэмээн өөрийгөө танилцуулсан буриад залуу өчлөө.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?