Ө.РАГЧААСҮРЭН : "ТАЛЫН ЭГШИГ" ( Уран зургийн рецензи)

2022-12-27  

Тиймээ, дахиад л энэ гоё уран зургийг би үзэж байна. Зураач Х.Эрдэнэ-Очир зурсан юм. Сэтгэл ямар их хөдөлж байгаа гэж санана...Шууд л гэгээн дулаан өнгө нүд булаана, нартай өдөр зүс бүрийн морьтой залуус, улаан хөх шаргал морьд...талын өнгө сүлэлдэж, талын эгшиг сонор мялаасаар.... ...Хөдөө талдаа л бушуухан очих юмсан. Энэ их чимээ шуугианаас залхаж гүйцлээ. Сэлүүн талын минь гэгэлгэн аялгуу намайг дуудаад сэтгэл тогтохгүй нь. Тийшээ л хурдан оччихвол солонготой талынхаа энэ олон гоё өнгөнд уусч, эгшиг дуунд нь уярмаар байна. Бүрх малгай духдуулсан морьтой харцуулын хажуу завсраар би нөгөө, хөдөө талын үзэсгэлэн гоо охид бүсгүйчүүдийг олж харахаар хайлаа, тэд харин хаана байна, уян налархай өнгө аялгуу намайг улам эзэмдсээр... “Талын эгшиг” уран зураг намайг төрсөн нутгийн минь “Хяр хармагтайн” бор талд авчирах нь энэ...Дэгэж дэрвэж явсан бага нас, хөдөө адуу мал дээрээ байгаа хэдэн дүү хөвүүд, охид хүүхнүүдтэйгээ уулзах шиг боллоо, сумын наадмын өмнөхөн дэлгэр сайхан цагаар “Дэн Цагаан хошуу”-ны урд дэнж дээр байгаагаар надад төсөөлөгдлөө...Үүнээс илүү аз жаргал гэж ер юу байх билээ...Сэтгэл зүрхний хөгийг минь зураач Х.Эрдэнэ-Очир уран зургуудаараа эгшиглүүллээ.

No description available.No description available.No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

2022 он, ( Бурхантын хөндий)

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?