М.МӨНХМАНДАХ : МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН 74 ХУВИЙГ УЛС ТӨРЧИД ЭЗЭМШДЭГ

2023-04-19  

"Хэвлэлийн эрх чөлөө" цуврал хэлэлцүүлгийн үеэр МХХ-гийн захирал,  доктор М.Мөнхмандах ингэж хэллээ. Түүний хэлсэн үгнээс сийрүүлэн товчилсноо буулгая.

НЭГ: МЭДЭЭЛЛИЙН ГУРВАН ДАВАЛГАА ӨРНӨСӨН

1990 оноос хойш гурван давалгаа өрнөсөн. Эхнийх нь, 1990 оноос хэвлэмэл хэвлэл хүчтэй хөгжсөн. Хоёрдахь нь, 2000 оноос Телевиз, радио олноор бий болсон. Гурав дахь нь, 2010 оноос цахим хэвлэл дэлгэрсэн. Ийм гурван том давалгаа сүүлийн 30 жилд Монголын хэвлэл мэдээллийн хөгжилд ажиглагдсан. 2010 оноос хойш уламжлалт хэвлэлэл хэвлэлийн тоо буурч, цахим хэвлэлийн тоо өссөнөөр мэдээллийн чанар буурахад нөлөөлсөн. Учир нь чанартай мэдээллэл боловсруулах хүчирхэг редакцийн үйл ажиллагаатай онлайн хэвлэлийн тоо нь дэндүү цөөхөн юм.
Одоогоор 500 орчим сайт бүртгэлтэй байгаагаас 190 сайт нь тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг. Нийт бүртгэлтэй мэдээллийн хэрэгслийн 75 хувь нь нийслэлд оршдог бол, Монголын мэдээллийн хэрэгслийн 74 хувь нь   улс төрийн өндөр албан тушаалтны мэдэлд байдаг гэсэн судалгааг 2016 онд гаргасан нь бий.  Үе үе эзэд солигдох боловч , улс төрийн хамаарал нь хэвээр байна. Өөрөөр хэлбэл Монголын мэдээллийн урсгалыг улстөрчид бүрэн хянаж байна.
Монголын хувьд Фэйсбүүк хамгийн гоо мэдээллийн эх сурвалж болсон.Хэрэглэгчийн тоо нь 3 сая 20 мянга давсан гэсэн тоог Фэйсбүүк гаргасан.
Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл хараат бусаар ажиллаж чадахаа больсон.  Улс төрийн нөлөө, байгууллагын улс төрийн хамаарал, хувь хэвлэл мэдээллийн ажилтаны улс төрийн карьер зэрэг нь нөлөөлж байна.
Чанартай, эрүүл мэдээ мэдээллээр иргэдээ хангаж чадахаа больсон учир нийгэм талцалд хуваагдсан.  Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь төлөвшөөгүйгээс  өөрөө туйлширч байгааг гадаадын судлаачид олж тогтоосон.
Бие даасан, хараат бусаар ажиллах нөхцөл дордсон. Хэвлэлийнхний дунд дабль стандарт бий болсон. Нэгийг хэлж, нөгөөг хийж эхэлсэн. Сэтгүүлчдийг худалдан авах хандлага ихэссэн. Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар цензурыг хориглосон ч, гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагаа нь цензурын байр суурийг эзэлсэн.
Төр дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон хуультай ч,   6,4 хувь нь төрд хэвээр байна.  МҮОНРТВ бол олон нийтийн статус олгосон боловч, улс төрийн шууд мэдэлд оршдог байгууллага.  Удирдах бүх  дээд албан тушаалтныг нь эрх баригчдын нөлөөгөөр томилдог.
Сүүлийн 30 жилийг дэвшил гарсан, ухарсан гэж хоёр ангилж болно.
Дэвшил гарсан он жилүүд нь  1992 оны Үндсэн хуулиас эхлэлтэй. Нууцын хуулийг үл тооцвол, Хэвлэлийн эрх чөлөөний хууль, Радио Тв-ийн хууль  зэрэг  дэвшилттэй хууль гарч байсан.
Харин 2015 оноос өмнөх ололт амжилтаас ухарсан. Зөрчлийн хууль( гүтгэх , доромжлох заалт) , хувь хүний нэр төр  хүндэд халдсан заалтыг эрүүгийн хуульд тусгасан.  Өргөн нэвтрүүлгийн хууль гаргаснаар хэвлэлийг ялгаварласан.  Нийтийн мэдээллийн ил тод байдлын хууль,
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийг буцаан татсан ч, эргэн орж ирэх нь хэвээр байх.



Э.ОТГОНЖАРГАЛ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?