ЯЛАЛТЫН БАЯРААР ОРОСУУД 2 КМ УХАРЧ, 500 ДАЙЧДАА АЛУУЛЖЭЭ

2023-05-15  



     Украйн- Оросын дайн удаашрах төлөвтэй болсон. Гадагшаа  дүрвэхэд тус болсон, гадаадад сурч, мэргэжлээ дээшлүүлэх  цорын ганц заалтыг Орос эрчүүд ашиглаж буйг таслан зогсоох шийдвэрийг Путин арга ядрахдаа гаргалаа. Тэр нь,  дайчлах хуудас авсан эрчүүд бүртгэлээс  зугтах зайлсхийхийг оролдвол автомашиныг нь бүртгэлээс хасах, хилээр гарах эрхийг нь хориглох, ял шийтгэл оноох зарлиг гаргалаа. Ингэснээр Орос оронд Путиныг далдуур эсэргүүцэх ард иргэдийн бухимдал газар авлаа.
Орос орон мухардалд орж эхэллээ гэж гадна, дотроос нь бичиж байна.
Энэ бүхэнд 5 дугаар сарын 9-ний ялалтын баярын цэргийн парад ч нөлөөллөө. Энэ бол Оросын үндэсний баяр гэж Путины нэрлэсэн баярыг гадаад орчныхон хуваалцсангүй. Монголын төр засгийнхан ч зай барилаа.
Хамгийн хүндэт зочин нь Белоруссийн ерөнхийлөгч, дарангуйлагч Лукашенко л байв.
Цэргийн парад нь ч сүр дуулиантай болж чадсангүй. Сүүлийн үеийн танк жагсаалаас хасагдаж,  бөмбөгдөгч, сөнөөгч онгоц ч Москвагийн тэнгэрт хөөрсөнгүй. Жагсагчдын тоо ч өмнөх жилээс дэндүү жулдав. Путин ч олигтой, ард иргэдээ зоригжуулсан, итгэл найдвар хайрласан үг хэлж чадсангүй. Ядарч байхад яр гэгчээр яг энэ ялалтын өдөр Украйнд байлдаж буй Оросын гол арми нь 2 км ухарч, 500 гаруй дайчдынхаа амь насыг алдав.
Ийнхүү ялалтын баяр нь ялагдал, эмгэнэлийн өдөр болж хувирсан нь Путины хувьд шившиг боллоо.
Яг энэ өдөр, Путины ойрын шадар, бизнесмен Пригожин: - Орос орон яах болж байна аа. Энэ хүнд байдлаас хэзээ яаж гарах вэ? Нэг Орос өвгөнийг Орос орон  ингэж дураар нь дургиулж болох уу? Бурханы авралаар түүний зөв болбол болж байна. Гэхдээ юу л бол. Ялалтын баяраар Украйнд Оросын дайчид ухарлаа. Маш чухал байршлаа орхилоо. 500 Орос хөвгүүд амь насаа алдлаа. Бид яах болж байна аа. Энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ? гэж сошиалд байр сууриа хатуухан илэрхийлэв.
Тэгвэл энэ өвгөн гэгч нь хэн бэ? Хэдийгээр нэрийг нь дурдаагүй ч, энэ өвгөн бол Путин юм гэж Оросууд өөрсдөө тааж байна. Харин Пригожин гэж хэн бэ? гэдгийг тодруулья. Тэр бол Путины хамгийн ойр дотнын шадарлагч.
Москвад хэд хэдэн ресторан эзэмшдэг, катерингийн үйлчилгээгээр Оросын дээдсийн хүрээлэнг базсан нэгэн аж. Тэрбээр тэсвэр алдан бусдаас түрүүлэн Путинг нэр заагаагүй ч,  ёжлон шүүмжилсэн нь Путины төгсгөл ирж буйг хөндлөнгөөс харсан хэрэг гэж Оросын сөрөг хүчнийхэн өлгөж авлаа.


Ц.ЭНХБАТ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Зөвхөн нэг хэсэг мэдээллийг дэвэргэж бичсэн байна. Дайны явц байдлыг огт судлаагүй байж том дүгнэлт гаргаж байгаа нь өөрийн чинь мэдлэгийн цар хүрээг тодхон харуулчихсан юм биш үү. Мөн ч балчир байна даа 2023-06-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?