Б.БАТ-ОРГИЛ /ХҮНИЙ ИХ ЭМЧ/: КАЗИН

2023-05-30  

  Намайг бага байхад Казины айл нэгдлийн сүүний фермийн, эгнэсэн гэрээс зайдуу бууж билээ.

 Казин гэдэг гадаад үг хүн болгоны сонирхолыг татаж байв. Нэг гэр бүл айлыг казины айл гээд нэрлэчихсэн бүр сонин. Юу хийхийг би ихээхэн сонирхож, өөрийн үеийн хүүтэй нь үеэрхэж тэднийхээр орж гардаг болов. Гаднаа машиндаж цөцгийг нь авсан түүхий шар сүүг томоохон саванд хийж сүүдэр дагуулан тавьсан харагдана. Асгаж байгаа шар сүүг ашиглаад юм хийж чаддаг болжээ гээд хүмүүс ам сайтай байлаа. Хийж байгааг нь хархад дөрвөн хөлтэй тулгуурт шүүрэн  тавцанг тэднийхэн тойрч суугаад берзинкээр хийсэн хатуу бээлээ өмсөж шүүж хатаасан аарцыг үрж үртэс болгон хатаана. Зарим нь нунтаг биш, өнгө нь шарлаж хатсан байх бөгөөд хэлбэр нь  шүд шиг харагдана. Хатсан ээдэмцэрээ казин гэж нэрлээд байгаа болтой. Элдвийг сонирхсон хүмүүс энэ казинаар чинь юу хийхэв? гэхэд. Гадаадад гаргаж “хув” хийдэг гэсэн гэхээс өөр тайлбаргүй.

Түүхий тослог ихтэй сүүг машиндаж, цөцгийг нь “Сүүн зовуд”-д оруулж цөцгийн тос гарган модон торхонд савлан хотруу ачуулна.  Факт гэдгийг айлуудад тарааж, айлууд нь аарцтай хольж ааруул хийнэ. Эсвэл тогоо нэрж архи хийнэ. Сумын төвийн үйлдвэрлэл сайн байв. Түүнээс хойш хэдэн жил өнгөрөхөд мал хувьчлагдаж, сумын төвийн үйлдвэрлэл болон казины айлгүй болов. Харин казин гэж юу байв гэсэн бодолдоо хөтлөгдөн энэхүү нийтлэлийг сонин байх болуу гээд бичлээ.

Судлаачдын тогтоосноор өдөрт 500 грамм сүү хэрэглэхэд насанд хүрсэн хүний амьтны гаралтай уургийн хоногийн хэрэгцээний 35 хувь, нүүрс усны 5 хувь, кальцын 69-75 хувь, калийн 24-30 хувь, магнийн 17-33 хувь, Д аминдэмийн 30 хувь, В2 аминдэмийн 33 хувь, А аминдэмийн 11 хувийг тус тус хангаж чадах юм. Сүү нь бие махбодод амархан боловсорч, бараг бүрэн шингэдэг төдийгүй бусад тэжээлийн шингэцийг сайжруулдаг, шингэж боловсрохдоо ходоодны шүүсийг хамгийн бага хэмжээгээр ялгаруулдагаараа онцлог юм.

 

 Үнээний сүү шим тэжээл төгөлдөр тул архаг өвчнийг эмчилнэ. Хааяа хааяа гэдэс дотрыг цэвэрлэх, хортой эм танг даруулж уухад үнээний цэвэр сүү илүү тохиромжтой. Монгол үнээний сүүний найрлаганд тос 4.28 хувь, уураг 3.42 хувь, сахар 4.75 хувь агуулагддаг байна. Үхрийн сүүний ид шид нь: нялх тугалыг хурдан торниулах лактоз, уурагтайгаас гадна, өсөлт, мэдрэлийн эсүүдийг тайвшруулах дааврууд байдаг. Харин үхрийн сүүний лактозыг хүний ​​биед задлах чадвартай фермент байдаг. Энэ фермент багатай хүн үнээний сүүг огт шингээж чадахгүй байна. Үүнтэй холбогдуулан харшилтай хүмүүс үнээний сүү уухаас татгалзах хэрэгтэй. Загатнах, дотор муухайрах, тууралт гарах, гэдэс дүүрэх, бөөлжих зэрэг харшлын урвал нь сүүний эсрэгтөрөгч "А" үүсгэдэг. Сүүнд харшилтай хүмүүс голдуу тараг, бяслаг, ямааны сүү зэрэг үнээний сүүнээс өөр сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай. 50 ба түүнээс дээш насны ахмад настнуудад үнээний сүү уухад судасны нарийсалт үүсэх, улмаар үе холбоосыг хатууруулдаг.

Казин гэдэг нь булчингийн эд эсэд тэжээл өгч, булчин суулгаж, хүч чадал нэмдэг  сүүний уураг юм. Энэ сүүний уурганд аминхүчил, эрдэс, дааврын агууламж, зэрэг нь өөхийг шатаах, үе мөчний хөдөлгөөний уян хатан чанарыг бүрдүүлж өгнө.

Казин уураг нь казины бүтцийн болон сүүн гэсэн хоёр хэлбэртэй. Эхний хэлбэр нь үхрийн сүүний эслэг чанарыг бүрдүүлдэг. Дараагийн хэлбэр нь шүүн тунгаах, сүүний бүтэцийг бүрдүүлдэг. Иймд бие бялдаржуулах, фитнесийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд гол түүхий эд болж байдаг.  

 Казины бүтээгдэхүүний коктель биед удаан шингэдэг. Казины коктель ходоодонд цул бөөгнөрөл болж, хэдэн цагийн дараа удаан шингэж, сэмэрсэн булчингуудад уургын дутагдлыг нөхдөг. Булчин суулгах, хүч нэмэх уургын бүтээгдэхүүнүүд хэтрүүлэн хэрэглэвэл гаж нөлөөтэй. Бөөр элэгний үйл ажиллагаанд уургын хэт нийлэгжилтээс үүссэн хоруу чанар сөрөг нөлөөтэй. Иймд дасгалжуулагчийн заавраар тунг тохируулан хэрэглэх заалттай. Биеийн хөдөлгөөнт дасгал хийхгүйгээр казины бэлдмэл уургыг хэрэглэж болохгүй. Ходоодны хоол боловсруулах үйл ажиллагаанд муу нөлөөтэй.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?