ҮСЧНИЙ ГАЗРЫН НҮДЭНД ДАСАЛ БОЛСОН НИЙТЛЭГ ДУТАГДАЛ

2023-06-14  

 Хүний хөл хөдөлгөөн ихтэй байгууллагуудын нэн түрүүн эмнэлгийн, үсчин гоо сайханы болон хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний газрууд байдаг. Эмнэлгийн байгууллагууд нь үйлчлэх хүрээндээ стандартын дагуу ажилладаг. Тэнд халдвар хамгаалалын хувцас нэг удаагийн бээлий, тухай бүр ариутгасан багаж хэрэгсэл тухай бүрт хэргэлнэ.

 Харин үсчин гоо сайханы газруудад стандартын дагуу ажиллаж чадаж байна уу гэсэн судалгаа муу дүнтэй гарч магадгүй.

Үс - Хүний биеийн арьсанд ургах дайвар, эд эрхтэн бөгөөд ус, чийг, нарны хурц гэрэл, халуун хүйтэн зэргээс толгойн арьсийг хамгаалж байдаг хамгаалалтын бүрхүүлийн бүрэлдэхүүн хэсэг. Байнга урган төлжиж хүний биеийн гоо сайхны зохицолд нөлөөлдөг учир арчилгаа тогтмол шаарддаг.

Үс засах үйлчилгээ - Үйлчлүүлэгчийн хүсэлт, захиалгын үндсэн дээр төлбөртэй болон төлбөргүйгээр үс, сахал засах мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж байгууллагыг үс засах үйлчилгээ эрхлэгч буюу үсчин, үсчний салон зэргээр нэрлэдэг.

Үсчингүүдэд үсээ засуулахаар ороход заримдаа хүнгүй сийрэгхэн, заримдаа нилээд олон хүнтэй байх тохиолдол зөндөө байна. Энэ нь үс засуулах зурхайтай холбоотой гэнэ. Засуулж болохгүй өдөр нь харин сайхан чөлөөтэй үсээ засуулдагч муу юм болдоггүй л юм. Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэгчээр болох биз. За энэ ч яахав. Зурхайч лам нар мэс засал хийлгэх хүнд 4 дэхь өдөр муу гэж тогтоосноос болж төлөвлөгөөт хагалгаа хийлгэх өвчтөнгүй болохоор мэс заслын эмнэлгүүд тэр өдрийг хагалгааны өрөөг ариутгаж цэвэрлэх өдөр болгосон байдаг. Мэдээж яаралтай мэс заслын хагалгаанд орох улсад зурхайчдын тогтоосон өдөр хамаарахгүй л дээ.  

 Харин үсчний газарт эхлээд үсний угаалт хийж, үсчний сандал дээр суусны дараа, нэг удаагийн цаасан туузаар хүзүүнд наалт хийж байгаа нь зөв. Харин түрүүчийн хүний энгэр нөмрөгийг сэгсэрсэн болоод, бүтээгээд авна. Мөн хэрэглэж байсан сам, үсний машинаа цэвэрлэж, ариутгахгүй хооронд нь хавирч, үлээсэн болоод үсээ засна. Үс захлах хурц иртэй машин, хутгаар өвдөж хорстол хүзүүгээр шүргүүлнэ. Дараа нь нөмрөгөө хуу татаж, хэзээ ч сэгсэрээгүй багс, шётка, эсвэл хиртэй порлоноор хүзүү хоолой зүлгээд үсний үртсийг цамцны заханд наагаад өгнө дөө. /Загтнаад хүзүү, дал мөрөө хорстол маажих тохиолдол ч бий/ 

 Дараа нь үс угаагаад салхин сэнсээр хатааж өгөөд гаргана.

 Үсний энэ үйлдэлд бидний нүдэнд дасал болоод тоох ч үгүй. Ариун цэврийн шаардлага хангаж байгаа үгүй эсэхээ үсчингүүд өөрсдөө ч мэдэхгүй болтой.

Үсчний - Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Үс засах үйлчилгээнд тавих шаардлага MNS 5160 : 2020 бүхий стандарт,  MNS 4968, Эрүүл ахуй. Ерөнхий шаардлага дурьдсанаар:

 Үйлчилгээнд хэрэглэж байгаа багаж, хэрэгслийг угааж ариутгасан байх ба мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар аргачлалыг үйл ажиллагаандаа хэвшүүлж, халдварт өвчин дамжих эрсдлээс сэргийлнэ гээд хэрэглэсэн сам, сойз, хутгыг урсгал халуун бүлээн усаар үсний үлдэгдэлгүй болтол нь урсгаж угаасны дараа бактер устгах зориулалтын хэт ягаан туяаны төхөөрөмжид 5 минутаас багагүй хугацаатай шарж халдваргүйжүүлнэ. Нарны тусгалд тавьж хатааж болно. Эсвэл 70%-ийн этилийн спирт шингээсэн хөвөнгөөр үйлчилгээ үзүүлэхээс өмнө арчиж цэвэрлэж болно. Үс ба сахал засах машины хутганы ирийг 70%-ийн этилийн спирт шингээсэн хөвөнгөөр үйлчилгээ үзүүлэхээс өмнө болон дараа арчиж цэвэрлэн ариутган хэрэглэнэ. Үйлчилгээнд нэг удаагийн амны хаалт, бээлий, малгай, нөмрөг, сальфетик зэргийг хэрэглэж болох ба эрүүл ахуй, ариун цэврийн чанарыг алдагдуулахгүй нөхцөлд хадгалж, зориулалтын дагуу хэрэглэнэ гэж бас заасан байх юм.

 Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд үйлчилгээ эрхлэхийг хориглоно. Үйлчлүүлэгчийн арьс, хуйхны халдварт өвчнийг дур мэдэн эмчлэхийг хориглож, эмнэлгийн байгууллагад  хандахыг зөвлөнө. Үйлчилгээнд хэрэглэх бүтээгдэхүүний тухай танилцуулгыг үйлчилгээ эхлэхээс өмнө урьдчилан танилцуулж, хэрэглэх эсэх тухай саналыг авах ба нэг удаагийн хэрэгсэл хэрэглэх тохиолдолд сав баглаа боодлын битүүмжийг үзүүлдэг байна. Үсчний үйлчилгээг маникюр, педикюрийн үйлчилгээтэй хамт нэг танхимд үйлчилгээ явуулахыг хориглоно. Эрх бүхий буюу эрүүл ахуйн чиглэлээр салбарын асуудал хариуцсан байгууллагаас гаргасан норм, дүрэм, журам, зөвлөмжийн дагуу шаардлагад нийцсэн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол, тухай бүр хийж байна. Үс засах үйлчилгээнд хэрэглэх тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ариутгах зориулалтын бодис, тоног төхөөрөмжтэй байх ба хэрэглэх технологийн заавар аргачлалын дагуу байна гэжээ.

 

Үсчин бүрийн дэргэд нөгөөх хөл гарын хумс засалт байнга л үйлчилгээ үзүүлж харагдана.

 Хүмүүсийн хуйханд юм гарлаа хөндүүр, хагатаад, үс унаад, загтнаад байх нэг механик шалтгаан нь үс засалтын ариун цэвэр хэрхэн сахисанаас хамаардаг. Бас үсний бөөс тархалтын эх үүсвэр болдог.

 Үсний бөөсний онцлог жижиг, хөдөлгөөн хурдан, холын зайн үсрэлтээрээ бусад бөөснөөс онцлого.

Хамгийн түгээмэл шинж тэмдэг – загатнах. Хүүхэд шилэн хүзүү эсвэл чихнийхээ араар маажиж эхэлнэ. Бөөс байгаа эсэхийг шалгахын тулд үсийг нь сайтар үзээрэй. Хүүхдээ гэрэлтэй газар суулгаад шалга. Амьд бөөсийг олж харахад амаргүй, харин бөөсний авгалдайг амархан ялгаж харж болно – жижигхэн цагаан эсвэл шаргал-бор будаа шиг зүйл үсний уганд наалдсан байдаг.

 Бөөс дэлхийн бүх оронд л байдаг. Бөөсний эсрэг шампунь, шүүр сам, түрхлэг аптек болгонд байх тул бөөснөөс салхад амархан. Социализмын үед бөөсийг хамгийн бохир завааны туйл, нэр хүндийн асуудал болгож хүний сэтгэхүйд нөлөөлсөнөөс бөөстэй хүн муухай, цэцэрлэг сургуулийн хүүхдүүд бөөстэй гарлаа гээд сүржигнэж  эцэг эхийн хурал хийж болохгүй.

  Үс засалтын худал зурхайг дэвэргэхгүй байж, үсчин, гоо сайханы хөдөлмөр эрхэлдэг хүмүүсээ дэмжиж ажиллах хэрэгтэй. Мөн шааардлагатай техник хэрэгсэлээр хангаж, стандарт эрүүл ахуйн шаардлагаа хэрэгжүүлж байх нь хүмүүсийн эрүүл амьдрахад тус нэмэртэй юм.

Б.Бат-Оргил /Хүний их эмч/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?