ХАРЖ МЭДСЭН, ТУУЛЖ МЭДЭРСЭН, УНШИЖ СУДАЛСАН АМЬДРАЛАА Л БИ ЗУРАХ ДУРТАЙ...

2023-06-23  

Гайхалтай монгол зураач Жамбалжанцын Дүүрэнтөгс амьд сэрүүндээ ингэж хэлж байжээ. Түүний уран зурагт монгол ахуй, монгол эр хүн, морь, монгол ахуйг голдуу дүрсэлдэг. Тэр дундаа монгол эр хүн, монгол адууг онцолдог байсан. Тэр монгол нүүдэлчин ахуйг монголчуудын амьдрал ахуйгаар урлан дүрслэх урлагт мөнхөлсөн гавьяатан. Монгол ахуй, монгол зан заншил, монгол хүн гэдэг бол хэзээд ч давтагдашгүй Монгол юм. Үүнийгээ хадгалж хамгаалж, өв соёлоо дээдэлж яваарай гэх үзэл түүний уран бүтээлд шингэсэн байдаг. Монгол улсын тусгаар тогтнолыг өнө мөнхөд билэгдэж, Монголынхоо сөөм газар, монголчуудынхаа сайн сайхны төлөө тууштай тэмцэгч шилийн сайн эр Торой Бандийн хөшөөг бүтээсэн нь хойч үедээ эх оронч сэтгэлгээг үлдээж өвлүүлэх гэсэн ураг бүтээлчийн чин санаа юм гэж бодогддог. Ийм сайхан Монгол зураач та биднийг орхин одсонд гүнээ эмгэнэл илэрхийлье.

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?