ГАНДАНТЭГЧИГЛЭН ХИЙДЭД ХҮҮХДИЙН БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ БИЙ...

2023-06-23  

Сүүлийн өдрүүдийн ам дамжсан ярианы нэг сэдэв бол Монголын Бурхан шашины төв болох Гандантэгчинлэн хийдэд бага насны хүүхдүүдийг бэлгийн хүчирхийлэлд оруулдаг тухай байв. Хэд хоног таг чиг байсан Гандантэгчинлэн хийд амь орж, хуульчийн хамт лам нарын төлөөллөө илгээж Хэвлэлийн бага хурал хийж, няцаалт хийх гэж оролдлоо. - Ганданд хүүхдийн бэлгийн хүчирхийлэл байдаггүй. Шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй цагт гэм буруутай гэж тооцохгүй гэх үгийг тэдгээр лам нар тоть адил давтлаа. Үүнийг нь сонссон хэвлэлийнхний дунд ;- Лам нар бас улстөрчид шиг сайхан ярьж, үнэмшилтэй тайлбар өгч чаддаг болж. Хэлэх үгээ ч сайн цээжилж гэсэн жиг жуг яриа өрнөлөө. Гандантэгчинлэн хийдийн лам нарын няцаалт хийж буй Хэвлэлийн бага хуралд Шинэ хүрээ хийдийн лам, зурхайч Санждорж гаднаас оролцож: Лам нар нь өөрсдөө шударга байя, үнэн юм ярих гэхээр эд нар ингэж дарамталдаг. Энэ бол одоо л илэрч байгаа зүйл биш, маш олон жил бугшсан шүү... Би өмнө нь Ганданд байсаан. Хүүхэд хэзээ ч худлаа хэлэхгүй. Би ч өөрөө зовлонг нь туулсан. Миний хэлсэн хэлээгүй булхай булавч бултайна гэдэг болж байна. Эд нар үнэнээс үхтэлээ айж байна. Надад баримт хангалттай бий. Ингэж хэллээ гээд цагдаа нар намайг авч явах гээд ирчихлээ. Цаг өөр болсон гэдгийг сануулья. Хэвлэлийн бага хурал хийж буй Гандангийн эдгээр лам нар бурхан шашнаа хамгаалж байгаа юм шиг дүр эсгэж байна. Үнэндээ тэд Бурхан шашныг үгүй хийж байна. Би хэзээ ч Бурхан шашнаа муулахгүй. Гэхдээ үнэнийг нуухгүй гэж сэтгүүлчдэд хандаж байр сууриа зоригтой илэрхийллээ. Ийнхүү Санждорж хамба Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн "Шүгэл" операцыг дэмжиж, Шүгэл үлээлээ. Харин энэ асуудалд хууль шүүхийнхэн хэрхэн хандахыг харах үлдлээ. Нөгөө л хамба Чойжамцыгаа хаацайлж авч үлдэх нь үү, эс бөгөөс Шүгэл үлээгчийг баривчилж, зовоох нь уу. Ямар ч гэсэн Санждорж хамба Гандантэгчинлэн хийдийн лам нартай эвлэрч чадахгүй, үнэнийг нуухгүй гэдгээ илэрхийллээ.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?