НАМДАА "ЯЛАГДСАН" Х.БАТТУЛГА НАМ БАЙГУУЛАХААР БОЛСОН УУ?

2023-10-10  

Монголын улс төрийн маш идэвхтэй хүмүүсийн нэг бол Х.Баттулга юм. Тэр уг нь АН-ын гишүүн, тэндээс нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон удаатай. Тэрбээр АН-ыг сая “дахин байгуулагдахад” нэлээд идэвхтэй явсан. Өнгөрсөн хавар АН-ын ҮБХ хуралдахад Лу.Гантөмөрт “галын дэмжлэг” үзүүлсэн гэдэг. Тийм ч учраас саяхныг хүртэл АН-ын даргын нэг талд хүчтэй нөлөөлөгч болж явсан. Гэвч эцэст нь тэр ялагдчих шиг болов. Ялагдчихав уу, орхигдчихов уу гэдэг бас сонин. Ямартай ч Лу.Гантөмөр тав дахь Ерөнхийлөгч түүнийг бус, “дөрөв дэх”-ийг сонгочих шиг болно лээ. Энэ нь наймдугаар сарын сүүлчээр болсон АН-ын удирдлагуудыг сонгох хурлаас харагдав. АН-ын тэргүүн дэд даргад зүтгүүлсэн МоАХ харьяатай УИХ-ын гишүүнийг дэмжээгүй. Дэд даргаар ч Х.Баттулгаас хэзээ ч урваж мэдэх нөхдийг нь авч томилсон. Саяхан болсон АЭХ-ны ерөнхийлөгчид хүч үзсэн гишүүн эмэгтэйг нь ч дэмжсэнгүй. Энэ бүхэнд тэр гомдсон бололтой. АН-аас гарч, нам байгуулахаар болсон гэх мэдээлэл тарж байна. Ер нь бол Х.Баттулгын хувьд дараагийн нам гэдэг асуудал биш л дээ.  "Халаас"-таа хамгийн олон нам, холбоотой улстөрч гэвэл түүнийг гарцаагүй нэрлэнэ. Саяхан л гэхэд “Хөх Монголын хөх туг” гээд бараг л АН-аас хүчтэй бүрэлдэхүүнтэй хөдөөгүүр явсан. Гэхдээ яагаад ч юм, аяллаа зогсоочихсон. Тэр утгаараа Х.Баттулгын халааснаас ямар ч нам гарч ирж мэднэ. Учир нь түүний улс төрийн үзэл баримтлал, чиг баримжаа нь тодорхойгүй. Баруунтан уу, зүүнтэн үү гэдэг нь ойлгомжгүй. Судлаачид, ажиглагчид тэгж үздэг. Гэвч ганц Х.Баттулга ч биш өнөө цагийн бүхий л улстөрчид, улс төрийн намууд ийм болчихоод байгаа юм л даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?